Monday, September 11, 2023
ЗАЛУУ ҮЕЭ ДЭМЖЬЕ
БНСУ-ын Ерөнхий Сайдын нэрэмжит тэмцээнд оролцлоо
18 дахь удаагийн БНСУ-ын Ерөнхий Сайдын нэрэмжит тэмцээнд Монгол улсаа төлөөлж 2 дантай Ц.Төгсбилэгт амжилттай оролцлоо. Уг тэмцээнд 56 улс 7 өрөг наадаж ялагчаа шалгаруулснаас 7 хожлоор БНХАУ-ын тамирчин түрүүлж, 6 хожлоор оноо тэнцсэн 3 улсын тамирчид SOS+SOSOS коеффицентийн дарааллаар байр эзлүүлэхэд 2-р байрыг БНСУ, 3-р байр Тайвань, 4-р байранд БНЧех улсын тамирчид тус тус эзэлжээ.
АЗИЙН ГО-ГИЙН ХОЛБООНЫ ХУРАЛ БОЛОВ
Уг тэмцээний үеэр Азийн Го-гийн Холбооны хурал боллоо. Уг хуралд Монголын Го-гийн Холбоог төлөөлж Р.Гэрэлмаа оролцож тивийн хэмжээний уулзалтад Монгол улсын байр суурийг илэрхийллээ. Уг хурлаар 2022-2023 онд зохион байгуулагдсан Олон улсын тэмцээнүүдийн тайланг хэлэлцэж, Азийн Го-гийн холбооны гишүүнчлэлийн асуудал, цаашид тивийн хэмжээнд го-г хөгжүүлэх, хамтран ажиллах талаар санал солилцсон байна.
БНСУ-ын Ерөнхий Сайдын нэрэмжит цомын төлөө 18-р удаагийн тэмцээнд Монголын Го-гийн Холбоог төлөөлж оролцсон Ц.Төгсбилэгтийн тоглолтын үр дүн
1-р өрөг: Унгар 0-1 Монгол
2-р өрөг: Израйль 1-0 Монгол
3-р өрөг: Малайз 1-0 Монгол
4-р өрөг: Польш 1-0 Монгол
5-р өрөг: Аргентин 1-0 Монгол
6-р өрөг: Перу 1-0 Монгол
7-р өрөг: Их Британи 1-0 Монгол
Нийт 56 улс оролцсон уг тэмцээнд 7 өрөг тоглосноос 1 хожил 6 хожигдолтойгоор 53-р байранд орсон байна.
Монголын Го-гийн Холбоо
Thursday, September 7, 2023
10 ДАХЬ УДААГИЙН “ХАНМОН” БАДУКЫН ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ
ЕВРОПЫН ХОС ТОГЛОЛТЫН АВАРГУУД ТОДОРЛОО
"ХАНЖОУ - 2022" АЗИЙН НААДАМД ОРОЛЦОХ БАГ ТАМИРЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ ЁСЛОЛ БОЛЛОО
Монголын Го-гийн Холбооноос "ХАНЖОУ - 2022" Азийн наадамд оролцох тамирчдын төлөөлөл Монголын баг тамирчдад хүндэтгэл үзүүлж, төрийн далбаа гардуулан өгөх ёслол, үдэлтийн арга хэмжээнд оролцлоо. Монголын Го-гийн Холбоо эрэгтэй баг (5) эмэгтэй баг (3) гэсэн 2 төрөлд 8 тамирчинтайгаар оролцох гэж байна. Жич: Эрэгтэй ганцаарчилсан төрөлд энэ удаа оролцох боломжгүй болсон.
"Ханжоу - 2022" Азийн XIX наадам хөшгөө нээхэд 17 хоног үлдээд байна. Энэ удаагийн наадамд 45 Үндэсний олимпын хорооны баг тамирчид 40 спортын 61 төрөлд ур чадвараа сорих бол Монголын баг 34 спортын 36 төрөлд 400 гаруй тамирчин, 200 гаруй дасгалжуулагч, албаны хүмүүс, нийт 600 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцох билээ.
"Ханжоу - 2022" Азийн наадамд оролцох Монголын баг тамирчдад хүндэтгэл үзүүлж, төрийн далбаа гардуулан өгөх ёслол өнөөдөр Олимпик хауст зохион байгуулагдав.
Ёслолд МҮОХ-ны Ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг, Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, БТСУХ-ны дарга О.Баттулга, МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Дэд ерөнхийлөгч О.Одбаяр, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн А.Ганбаатар, Д.Жаргалсайхан, Ч.Амарсанаа, Д.Отгондалай, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны Ажлын албаны дарга Э.Тэмүүжин, БТСУХ-ны Гадаад харилцаа, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Н.Оюунбат, Спортын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Б.Нямсүрэн болон наадамд оролцох тамирчид, дасгалжуулагчдын төлөөлөл оролцов.
"МОНГОЛЫН БАГ"-ийн хувцас
Friday, August 25, 2023
"Заяа трэйвэл" ХХК-ийн нэрэмжит Залуучуудын улсын аварга шалгаруулах 2-р тэмцээний дүн
Тэмцээн 26 хүртэлх насны 28 тамирчин макмахон системээр 5 өрөг тоглосноос:







КЮҮ ОЛГОВ
Сүүлийн 3 тэмцээнд (Залуучуудын УАШТ 2022, УАШТ 2022, Цонжин кап-2023) оролцсон байдлыг харгалзан үзэж дараах тамирчдын кюүг шинэчлэн тогтоож байна.
“ЗАЯА ТРЭЙВЭЛ” ХХК-ИЙН НЭРЭМЖИТ ЗАЛУУЧУУДЫН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ
"Цонжин кап 2023" тэмцээний дүн
"Цонжин кап 2023"






