Thursday, September 7, 2023

10 ДАХЬ УДААГИЙН “ХАНМОН” БАДУКЫН ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ


ДООРХ БҮРТГЭЛИЙН ЛИНКЭЭР ОРЖ БҮРТГҮҮЛНЭ ҮҮ.

1. Нийтлэг зүйл
• Монголын Го-ийн холбоо болон “Хүннү тур” ХХК хамтран 10 дахь удаагийн “ХАНМОН” бадукын олон улсын тэмцээнийг зохион байгуулна.
• Уг тэмцээн нь тамирчдад урам зориг өгөх, ур чадвар суулгах, туршлага солилцох өндөр ач холбогдолтой юм. Тэмцээний зорилго нь Го-гийн спортыг сурталчлах, сонирхогчдын тоог нэмэгдүүлэх, тамирчны бэлтгэлийг хангах, тамирчдын идэвхийг нэмэгдүүлэхэд оршино.
• Тэмцээнийг Монголын Го-гийн холбоо зохион байгуулна. Ивээн тэтгэгчээр “Хүннү тур” ХХК компани ажиллана.
• Тэмцээн Монголын Го-ийн холбооны дүрмийн дагуу явагдана.
2. Тэмцээний шаардлага
• Иргэншил хамаарахгүй
• Тоглолтоо дуусгаж чаддаг байх
3. Тэмцээний журам
• Рейтинг тооцно.
• 19*19 хөлөг дээр тоглоно.
• Хар талаас коми 6,5 оноо хасна.
• Цагийн хяналт нэг талдаа 30 мин + 30 сек-ийн 1 бёо-ёми.. Цаг дуусвал хожигдсонд тооцно.
• Макмакон системээр 5 өрөг тоглоно. Оролцогчийн тооноос хамаарч өргийн тоо өөрчлөгдөж болно.
• Өргийн тоо 5 байвал 3 түвшинд хуваана, өргийн тоо 6 байвал 2 түвшинд хуваана.
• Дүнг SCOREX+SOS+SOSOS+шүүгчийн шийдвэрийн дагуу гаргана.
• Тоглолт дууссаны дараа шүүгчид заавал мэдэгдэж тэмдэглүүлнэ.
• Тэмцээн 9:30 цагаас эхлэнэ.
o Нээлт 9:30-10:00
o 1-р өрөг 10:00-11:00
o 2-р өрөг 11:00-12:00
o 3-р өрөг 12:00-13:00
o Цайны цаг 13:00-14:00
o 4-р өрөг 14:00-15:00
o 5-р өрөг 15:00-16:00
o 6-р өрөг 16:00-17:00
o Хаалт 17:00-17:30
4. Шагнал урамшуулал
1-р байр Цом, Өргөмжлөл 1,000,000 төгрөг
2-р байр Өргөмжлөл, 500 000 төгрөг
3-р байр Өргөмжлөл, 300 000 төгрөг
Шүүгчийн нэрэмжит тусгай байр Өргөмжлөл 100 000 төгрөг
Шүүгчийн нэрэмжит тусгай байр Өргөмжлөл 100 000 төгрөг
5. Зохиогдох газар, хугацаа, бүртгэл, хураамж
• Хаана: Хүннү тур жуулчны баазад зохиогдоно. Тэмцээн болох өдрийн өглөө нэгдсэн журмаар автобусаар хөдлөнө.
• Хэзээ: 2023 оны 9-р сарын 16 бямба гарагт 09:30 цагаас эхлэнэ.
• Бүртгэл 2023.09.04-ноос 2023.09.11-ны Даваа гарагийн 18:00 цаг хүртэл бүртгэлийн линкээр онлайнаар явагдана.
• Мандатны хураамж төлсний дараа бүртгэлийн линкээр бүртгүүлнэ.
• Бүртгэлийн хураамж: 15,000 төгрөг. Хаан банкны 5176266645 дугаартай МОНГОЛЫН ГО-ГИЙН ХОЛБОО дансанд тушаана. /гүйлгээний утга дээр: мандатны хураамж, нэр, утасны дугаар бичих/
6. Шүүгч
• Ерөнхий шүүгч Ц.Оюутбилгүүн
• Туслах шүүгч Ц.Төгсбилэгт