1. Нийтлэг зүйл
• Монголын Го-ийн холбоо болон “Заяа трэйвэл” ХХК хамтран Олон улсын залуучуудын өдөр (8-12), Монголын Залуучуудын өдөр (8-25), Монголын Залуучуудын сард (8-9) зориулан Залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээнийг тус компанийн нэрэмжит болгон зохион байгуулна.
• Уг тэмцээн нь залуучууд, өсвөр үеийн го тоглогч нарт урам зориг өгөх, ур чадвар суулгах, туршлага солилцох өндөр ач холбогдолтой юм. Энэ удаагийн тэмцээн 1998 оны 1-р сарын 1- ний өдрөөс хойш төрсөн тамирчдын дунд болно.Тэмцээний зорилго нь Го-гийн спортыг сурталчлах, сонирхогчдын тоог нэмэгдүүлэх, тамирчны бэлтгэлийг хангах, тамирчдын идэвхийг нэмэгдүүлэхэд оршино.
• Тэмцээнийг Монголын Го-гийн холбоо зохион байгуулна. Ивээн тэтгэгчээр “Заяа трэйвэл” ХХК компани ажиллана.
• Тэмцээн Монголын Го-ийн холбооны дүрмийн дагуу явагдана.
2. Тэмцээний шаардлага
• 1998 оны 1-р сарын 1-ээс хойш төрсөн байх
• Тоглолтоо дуусгаж чаддаг байх
3. Тэмцээний журам
• Рейтинг тооцно.
• 19*19 хөлөг дээр тоглоно.
• Цагийн хяналт нэг талдаа 30 мин + 30 сек-ийн 3 бёо-ёми. Цаг дуусвал хожигдсонд тооцно.
• Макмакон системээр бүгд ижил түвшинд 5 өрөг тоглоно. Оролцогчийн тооноос хамаарч өргийн тоо өөрчлөгдөж болно.
• Дүнг SCOREX+SOS+SOSOS+шүүгчийн шийдвэрийн дагуу гаргана.
• Тоглолт дууссаны дараа шүүгчид заавал мэдэгдэж тэмдэглүүлнэ.
• Тэмцээн 9:30 цагаас эхлэнэ.
o Нээлт 9:30-10:00
o 1-р өрөг 10:00-11:00
o 2-р өрөг 11:00-12:00
o Цайны цаг 12:00-13:00
o 3-р өрөг 13:00-14:00
o 4-р өрөг 14:00-15:00
o 5-р өрөг 15:00-16:00
o Хаалт 16:00-16:30
4. Шагнал урамшуулал
1-р байр “Заяа трэйвэл” ХХК компанийн нэрэмжит Цом, Алтан медаль, Өргөмжлөл 1,000,000 төгрөг
2-р байр Мөнгөн медаль, Өргөмжлөл, 500 000 төгрөг
3-р байр Хүрэл медаль өргөмжлөл, 300 000 төгрөг
Шүүгчийн нэрэмжит тусгай байр Өргөмжлөл 100 000 төгрөг
5. Зохиогдох газар, хугацаа, бүртгэл, хураамж
• Хаана: Наран бүрэн дунд сургуульд зохиогдоно.
• Хэзээ: 2023 оны 8-р сарын 19 бямба гарагт 09:30 цагаас эхлэнэ.
• Бүртгэл 2022.08.10-ноос 2023.08.17-ны Пүрэв гарагийн 18:00 цаг хүртэл бүртгэлийн линкээр онлайнаар явагдана.
• Мандатны хураамж төлсний дараа бүртгэлийн линкээр бүртгүүлнэ.
• Бүртгэлийн хураамж: 15,000 төгрөг. Хаан банкны 5176266645 дугаартай МОНГОЛЫН ГО-ГИЙН ХОЛБОО дансанд тушаана. /гүйлгээний утга дээр: мандатны хураамж, нэр, утасны дугаар бичих/
6. Шүүгч
• Ерөнхий шүүгч Р.Тунгалаг
7. Болзол
Спортын 1, 2, 3 зэргийг Монголын Го-гийн холбооны Цол зэргийн зөвлөлөөс тэмцээний амжилт, ур чадварыг харгалзан олгож болно.
Утас: 90052727