БАГШ ДАСГАЛЖУУЛАГЧ

БАГШ---Монголын Гогийн Холбооны Цол зэргийн зөвлөлөөс гаргасан Багш дасгалжуулагчийн курст хамрагдаж итгэмжлэгдсэн батламжийг авснаар тухайн багш  гогийн сургалт явуулах, клубт багшлах эрхтэй болно. 

КЛУБ--- Бусад төрлийн спортын клуб дээр гогийн сургалт нээх, бие даасан гогийн клуб байгуулах зэрэгт итгэмжлэгдсэн багш, дасгалжуулагчтай байна. Тухайн клуб нь Монголын Гогийн Холбоотой  санамж бичигт гарын үсэг зурснаар хамтын ажиллагаа эхэлнэ.

Гарын үсэг зурж хамтын ажиллагаа эхэлснээр тухайн Клуб нь Холбооны бүхий л үйл ажиллагаанд оролцох эрхтэй болно. Тухайн клуб нь Холбооны бүх дотоод дүрэм журмыг сахин мөрдөж ёс зүйтэй, хариуцлагатай байх ёстой. 

____________________________________________________________________________

Багш дасгалжуулагч нь A,B,C гэсэн 3 зэрэглэлтэй байна. 

С зэрэглэл-Анхан шатны  (30 кюү-10 кюү) мэдлэг олгох, анхан шатны тэмцээн зохион байгуулах-шүүх, клубынхээ тамирчидад 10 кюү хүртэл зэрэг өгөх эрхтэй.  Бүх С зэрэглэлийн багш дасгалжуулагч нараас төлөөлж Цол зэргийн зөвлөлд 1 гишүүний суудал олгоно. (Санал хураалт)

B зэрэглэл-Дунд шатны (9 кюү- 1 кюү) мэдлэг олгох, анхан дунд шатны тэмцээн зохион байгуулах-шүүх, клубынхээ тамирчидад 1 кюү хүртэл зэрэг өгөх эрхтэй. Бүх B зэрэглэлийн багш дасгалжуулагч нараас төлөөлж Цол зэргийн зөвлөлд 1 гишүүний суудал олгоно. (Санал хураалт)

А зэрэглэл-Ахисан шатны (1 дан+) мэдлэг олгох, бүх шатны тэмцээн зохион байгуулах-шүүх, Цол зэргийн зөвлөл рүү тамирчидад 7 дан хүртэл зэрэг өгөх санал оруулах эрхтэй. Цол зэргийн зөвлөлд 1-3 гишүүний суудал олгоно. (Санал хураалт)

В болон С зэрэглэлийн багш дасгалжуулагчдаас жилдээ 1-2 хүнийг БНСУ зэрэг улсад багш дасгалжуулагчийн мэргэжил курст хамруулна. Англи хэлний дунд зэргийн мэдлэг шаардана. 

Улсын Шүүгч цолтой бол бүх шатны тэмцээнийг зохион байгуулах шүүх эрхтэй. 

____________________________________________________________________________


С зэрэглэлийн анхан шатны багш дасгалжуулагчийн курс нь дараах 3 бүлэг сэдвээс бүрдэнэ. 


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. ГОГИЙН ҮНДСЭН МЭДЛЭГ, ЗААХ АРГА

Гогийн үндсэн дүрэм, сурах бичиг, гарын авлага

Анхан шатны гараа, анхан шатны бодлого

Дүрмийн тайлбар бүхий байнгын онлайн групп 

Онлайнаар тоглох аргачлал

Гар утас, Компьютер дээр тоглох аргачлал


ХОЁРДУГААР БҮЛЭГ. ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН МЭДЛЭГ

Тэмцээний удирдамж гаргах

Тэмцээний стандарт, швейцарь, хасагдах, макмахон систем дээр ажиллах

Рейтинг бодох


ГУРАВДУГААР БҮЛЭГ. ЭРХЗҮЙН МЭДЛЭГ

Олон улсын Гогийн Холбооны дүрэм

Азийн Гогийн Холбооны дүрэм 

Хос тоглолтын Гогийн Холбооны дүрэм 

Хос тоглолтын дүрэм

Допинг

Холбооны дотоод журам

Улсын зэрэг цол

Цол зэргийн зөвлөл