18 дахь удаагийн БНСУ-ын Ерөнхий Сайдын нэрэмжит тэмцээнд Монгол улсаа төлөөлж 2 дантай Ц.Төгсбилэгт амжилттай оролцлоо. Уг тэмцээнд 56 улс 7 өрөг наадаж ялагчаа шалгаруулснаас 7 хожлоор БНХАУ-ын тамирчин түрүүлж, 6 хожлоор оноо тэнцсэн 3 улсын тамирчид SOS+SOSOS коеффицентийн дарааллаар байр эзлүүлэхэд 2-р байрыг БНСУ, 3-р байр Тайвань, 4-р байранд БНЧех улсын тамирчид тус тус эзэлжээ.
АЗИЙН ГО-ГИЙН ХОЛБООНЫ ХУРАЛ БОЛОВ
Уг тэмцээний үеэр Азийн Го-гийн Холбооны хурал боллоо. Уг хуралд Монголын Го-гийн Холбоог төлөөлж Р.Гэрэлмаа оролцож тивийн хэмжээний уулзалтад Монгол улсын байр суурийг илэрхийллээ. Уг хурлаар 2022-2023 онд зохион байгуулагдсан Олон улсын тэмцээнүүдийн тайланг хэлэлцэж, Азийн Го-гийн холбооны гишүүнчлэлийн асуудал, цаашид тивийн хэмжээнд го-г хөгжүүлэх, хамтран ажиллах талаар санал солилцсон байна.
БНСУ-ын Ерөнхий Сайдын нэрэмжит цомын төлөө 18-р удаагийн тэмцээнд Монголын Го-гийн Холбоог төлөөлж оролцсон Ц.Төгсбилэгтийн тоглолтын үр дүн
1-р өрөг: Унгар 0-1 Монгол
2-р өрөг: Израйль 1-0 Монгол
3-р өрөг: Малайз 1-0 Монгол
4-р өрөг: Польш 1-0 Монгол
5-р өрөг: Аргентин 1-0 Монгол
6-р өрөг: Перу 1-0 Монгол
7-р өрөг: Их Британи 1-0 Монгол
Нийт 56 улс оролцсон уг тэмцээнд 7 өрөг тоглосноос 1 хожил 6 хожигдолтойгоор 53-р байранд орсон байна.
Монголын Го-гийн Холбоо