Showing posts with label Тэмцээн. Show all posts
Showing posts with label Тэмцээн. Show all posts

Sunday, May 29, 2022

ӨСВӨРИЙН УАШТ-2022 ӨНДӨРЛӨВ

2022.05.28-нд Өсвөрийн УАШТ спортын төв ордны хурлын танхимд амжилттай болж өндөрлөлөө.

Тэргүүн байрыг - Б. Анир

2-р байр - Д. Билгүүн
3-р байр - Д. Оргил
Тусгай байр - Э.Энххүслэн, Ж. Үйлстөгөлдөр нар эзлэв.


Monday, August 29, 2016

13*13 бооцоот 2-р тэмцээний дүн гарлаа

8-р сарын 28 ням гарагт болсон ээлжит тэмцээнд 19 тамирчин 2 хэсэгт хуваагдан хэсэг тус бүрдээ тойргийн журмаар тоглолоо. Хэсэг тус бүрийн эхний 8 тамирчин цаашид хасагдах системээр тоглож аваргаа тодруулав. Уг тэмцээн өндөр настай Япон тоглогч Ямада гуай болон Элчин Сайдын зөвлөх Кикүчи Минору, Жайкагийн ажилтан Года нарын гадаадын иргэд оролцлоо. Хамгийн залуу тамирчин болох 7 настай Б.Анир хэсгийн тоглотод 5 (9 тоглолт) хожил авсан бол хамгийн өндөр настай Ямада гуай хэсгээ тэргүүлсэн байна. Тэмцээнд өмнөх жилийн аварга Ц.Золжаргал дахин түрүүлж аварга цолоо хамгааллаа. Хэсгийн тоглолтын хожил бүр болон хасагдах шатны даваа бүр мөнгөн шагналтай онц сонирхолтой тэмцээн болж өндөрлөв. Нийт оролцсон тоглогчиддоо баярлалаа. 
 

1-р байр Алтан медаль, мөнгөн шагнал Ц.Золжаргал
2-р байр Мөнгөн медаль, мөнгөн шагнал Б. Долгорсүрэн
3-4 байр Хүрэл медаль, мөнгөн шагнал Г.Болд, Р.Тунгалаг
5-8 байр мөнгөн шагнал -Ямада, Кикүчи, Года, Этүгэн
9-16  мөнгөн шагнал-Б.Анир, Төгөлдөр, Ц.Хатанбаатар,  Ш.Баяржаргал, О.Анударь, Ц.Төгсбилэгт, Р.Гэрэлмаа, О.Хулан 

Wednesday, August 17, 2016

13*13 хөлөг дээрх 2-р тэмцээний журам

Нэг. Уг тэмцээнд тамирчид 2016 оны 8-р сарын 15 байдлаар шинэчилсэн зэрэг данг баримталж оролцоно. Зэрэг данг хавсаргав

Хоёр. Хаана, хэзээ
Спортын төв ордны 4 давхарт 8-р сарын 28 ням гарагт 09 цагаас эхлэнэ

Гурав. Оноолт-дүн гаргах

Нийт  32 хүртэлх тоглогчдыг А болон В гэсэн хоёр бүлэгт хуваана.  А хэсгийг өмнөх тэмцээний аварга Ц.Золжаргал, В хэсгийг 2-р байрын Г.Болд тэргүүлж бусад тоглогчид сугалаагаар хуваарилагдана.  

А болон В хэсгүүд тус бүрдээ тойргоор тоглогч бүртэй нэг удаа тоглож тус бүрийн эхний 8 байрыг шалгаруулна. Тойргийн тоглолтоос эхний 8-д гарах хоёр тоглогчийн оноо тэнцсэн тохиолдолд хоорондын тоглолтын дүнг, гурав ба түүнээс дээш тоглогчийн оноо тэнцсэн тохиолдолд тухайн тоглогчийн хожсон хүмүүсийн хожлын нийлбэрээр хамгийн өндрийг харгалзана. Мөн тэнцвэл хамгийн бага настайг ялагчаар тодруулна. Хэсгийн эхний 8 байр тус бүр хавсралтаар баталсан оноолтын дагуу тоглоно. Бүх тоглолтод хавсралтаар заасан комиг тооцно. Аваргын төлөө тоглолтод нэмэлт тоглолт гарч болно. Тоглолт сунжирвал цаг тавьж болно.

Дөрөв. Шагнал
1-р байр Алтан медаль, Финалын шатны мөнгөн шагнал+тойргийн мөнгөн шагнал
2-р байр Мөнгөн медаль Финалын шатны мөнгөн шагнал+тойргийн мөнгөн шагнал
3-р байр Хүрэл медаль Финалын шатны мөнгөн шагнал+тойргийн мөнгөн шагнал

Monday, May 9, 2016

Азийн Го-ийн Солилцооны онлайн хөтөлбөрт тавтай морил


Азийн Улсуудын  Го-гийн Холбоодуудын хамтран зохион байгуулаж байгаа Азийн Го-гийн Солилцооны онлайн хөтөлбөрт идэвхтэй оролцоорой. Уг хөтөлбөрийн хүрээнд Азийн тамирчид мэдлэг туршлага солилцох зорилгоор нөхөрсөг тоглолтууд зохион байгуулж байгаа юм.

  • 5к-1к  зэрэгтэй 3 тамирчин, 1d-3d зэрэгтэй 3 тамирчин, 4d-6d зэрэгтэй 3 тамирчин нийт 9 тамирчин манай холбооноос оролцох эрхтэй.
  •  Tygem онлайн го-гийн серверт бүртгүүлэх,
  • 30 минут, 3*30 сек бёо-ёми, япон дүрмээр 6,5 комитой
  • Оролцох хүмүүс нэрсээ баасан гараг өдрийн 12 цагт өгч дууссан байх ёстой
  • Тоглолт Tygem server дээр 2016/05/15-ний өдрийн ням гарагт өглөөний 10 цагт (GMT+8)




Thursday, May 5, 2016

SIIG-MGA Нөхөрсөг тэмцээний тов гарлаа

Японд төвтэй Олон Улсын Го-гийн хамтын ажиллагааны нийгэмлэг нь  (SIIG-囲碁国際交流の会、Sociedad de Intercambio Internacional de Go жил го хөгжиж байгуу улс оронд зочлон Нөхөрсөг тэмцээн зохион байгуулдаг уламжлалтай юм. Энэ жил Монголын Го-гийн Холбоотой Нөхөрсөг тоглолт хийх хүсэлт гаргасныг хүлээн авч 2016 оны 8-р сарын 9-10 өдрүүдэд Монгол Японы төвд зохион байгуулахаар болоод байна. Уг тэмцээнд Японы улсаас 10кюүгээс 7 дан хүртэл өндөр зэрэгтэй 25 тамирчин ирэх юм. Нийт тамирчдыг (ямарч зэрэгтэй байж болно) уг нөхөрсөг тэмцээнд өргөнөөр оролцохыг урьж байна. Тэмцээний талаар мэдээллийг цаг тухай бүрд шинэчлэн хүргэх болно.
Монголын Го-гийн Холбоо



Испани
Куба

Wednesday, April 6, 2016

Японы Го Конгресс-т оролцоорой


Японы Анхдугаар Го Конгресс 2016
Хаана: Такаразүка, Япон
Хэзээ: 7-р сарын 15-18, 2016
Тэмцээн:
1. Үндсэн тэмцээн
2. Хос тоглолтын тэмцээн
3. Хүүхдийн тэмцээн
4. Бусад өөр төрлийн тоглоом наадам
5. Го Симпозиум
6. Японы Мэргэжлийн тоглогчдын тайлбар, зэрэг тоглолт

Бүртгэл
Уг тэмцээнд бүртгүүлэхдээ
Нэр, төрсөн он сар өдөр, хүйс, го-гийн зэрэг, улс, байр сонголт, бусад өөрийн хүссэн мэдээлэл зэргийг багтаана. Тэмцээнд дараах мандатны хурааамжийг төлж оролцоно. Мөн байр сонголыг доор дурдсан хэсгээс хийх шаардлагатай.

Төлбөр
Насанд хүрэгчид 4 өдрөөр 16,000 иен 1 өдрөөр бол 5000 иен
Хүүхэд (15 хүртэл) 4 өдрөөр 8000 иен, 1 өдрөөр бол 2000 иен

бусад мэдээллийг ЭНД ДАРЖ авна уу

Tuesday, April 5, 2016

Европын 60- р Го Конгресс-т оролцоорой


Европын 60-р Го Конгресс
Хаана: Санкт-Петрбург, Орос
Хэзээ: 7-р сарын 22-ноос эхлэн 8-р сарын 07 дуустал

Тэмцээн:
1.Үндсэн тэмцээн
2. Европын аварга шалгаруулах тэмцээн
3. Европын багийн аварга шалгаруулах тэмцээний финалын тоглолт
4. Хагас бүтэн сайны тэмцээн



Бусад тэмцээн
1. Түргэн тоглолт (30 минут, бёоёми байхгүй)
2. 13*13
3. 9*9
4. Хос тоглолт
5. Түргэвчилсэн тоглолт (10 минут, бёоёми байхгүй)
6. 12 доош насны тэмцээн
7. 16 доош насны тэмцээн
8. Ренго
9. Хөлбөмбөг


Бүртгэл
Энд дарж бүртгэлийн хуудсыг бөглөнө
Овог нэр, улс, төрсөн он сар өдөр, хүйс, емейл хаяг, Европын Го датабаазад бүртгэлтэй бол ID-гаа бичнэ. Гадаадад өмнө нь тэмцээнд орж байсан бол энэ ID үүсгэгдсэн байгаа

Доод хэсэг дээр оролцох хэсгээ сонгоно. Үүнд: эхний долоо хоног, хагас бүтэн сайны тэмцээн, сүүлийн долоо хоног. Оролцох бүх хэсгээ чагтална.

Го-гийн зэрэг, харяьа байгууллага, рейтинг, очих өдөр, буцах өдөр, бусад тэмдэглэл зэргийг багтаана.

Төлбөр
Төлбөр төлөх хугацаанаас хамаарч өөр өөр байгаа тул ЭНД дарж үзнэ үү.

Байр
Сонголтоос хамаарч өөр өөр байгаа тул энд дарж үзнэ үү.

Хуваарь 


Monday, February 22, 2016

Япон Улсын Элчин Сайдын нэрэмжит Го-гийн 12-р тэмцээн зохион байгуулагдлаа

2016 оны 2-р сарын 20-21 амралтын өдрүүдэд Япон Улсын Элчин Сайдын нэрэмжит Го-гийн 12-р тэмцээнийг Монгол-Японы төвд Японы Элчин Сайдын яам болон Монголын Го-гийн Холбоо хамтран амжилттай зохион байгуулагдлаа.  Тэмцээнийг нээж Монголын Го-гийн Холбооны ерөнхийлөгч Ш.Баяржаргал үг хэллээ. Уг тэмцээнд 18 шилдэг го тоглогч ухаанаа уралдуулснаас  1 дантай Б.Долгорсүрэн 7 өргөөс 6 хожлоор түрүүлж Элчин Сайдын нэрэмжит шилжин явах цом, Алтан медалийг гардан авлаа. 3 дантай Р.Тунгалаг, Япон улсын иргэн Ф.Ямада нар мөнгө хүрэл медалийн эздээр тодров. Шилжин явах цомыг Элчин Сайдын Зөвлөх Кикүчи Минорү гуай гардуулж нийт го тоглогчдод амжилт хүссэн байна. Го хэмээх хөлөгт тоглоом нь оюун ухааныг царыг ихээхэн шаардсан спорт бөгөөд одоо болтол компьютер гэх агуу хүчит тооцоолуур хүнийг дийлэхгүй байгаа билээ. Эртнээс энгийн ард иргэдийг “ухаан нь задарчихна” гэж тоглохыг хориглож  зөвхөн цэргийн жанжид, хаад ноёдын хүрээнд тоглож байсан нь энэхүү тоглоомыг дэлхий нийтэд хожуу танигдахын шалтгаан болсон юм. Стратеги ба тактикийн тэнцвэрийг чухалчилснаар хүний уураг  тархины баруун зүүн талыг зэрэг хөгжүүлдэг нь нотлогдсон Го хэмээх хөлөгт тоглоомыг сонирхогчид  Монголын го-гийн Холбооны 91690151 утас,  http://www.gomgl.org/ болон https://www.facebook.com/gomgl/  цахим хаягаар хандаж болох юм.

Tuesday, January 5, 2016

Олон улсын Го-гийн холбооноос ирүүлсэн 2016 оны тэмцээний хуваарь

Dear Members and Directors,

Hello! I hope this letter finds you well.

I would like to remind you that the IGF started an international Go calendar service this year: http://intergofed.org/events/calendar.html
It currently has both 2015 and 2016 because we started this less than a year ago, but we will be soon updating the page to categorize events by year.

In closing, the following is a summary of major Go events in 2016.

The 14th World Students Go Oza Cup
Feb. 23 - 24
Tokyo, Japan

The 1st IMSA Elite Mind Games
Feb. 24 - Mar. 4
Huai'an, China

The 37th World Amateur Go Championship
May - June (not decided yet)
China (specific place is not decided yet)

The 60th European Go Congress
Jul. 22 - Aug. 7
St. Petersburg, Russia

The 32nd US Go Congress
Jul. 30 - Aug. 7
Boston, US

The 3rd World Mind Sports Games
October (not decided yet)
Macau (candidate)

The 27th International Amateur Pair Go Championship
Dec. 3 - 4
Tokyo, Japan



Hajin Lee

Secretary General
The International Go Federation
www.intergofed.org

Monday, November 2, 2015

2015 оны Улсын аварга өндөрлөлөө

2015 оны Улсын аварга шалгаруулах (ганцаарчилсан) тэмцээн болж өнгөрлөө. Тэмцээнд

Нэгдүгээр байр: Ц.Сансар  Алтан медаль (2016 оны Дэлхийн аваргад оролцох эрх)
Хоёрдугаар байр: А.Дэмбэрэлнямбуу Мөнгөн медаль
Гуравдугаар байр: Р.Тунгалаг Хүрэл медаль

4. Ц.Оюутбилэг 4
5. Ц.Төгсбилэгт 4
6. Б.Долгорсүрэн 4
7. Ц.Золжаргал 4
8. н.Ямада 4
9. М.Ууганбат 4
10. Б.Баттулга 3
11. Г.Болд 3
12. Ш.Баяржаргал 3
13. О.Анударь 2
14. О.Хулан 2
15. н.Төгөлдөр 2
16. Ш.Ичинхорлоо



Saturday, September 19, 2015

Улсын аварга шалгаруулах тэмцээн-2015


Тэмцээний удирдамж


Хугацаа:
2015 оны 09 дугаар сарын 26-27 (бямба ням)

Тэмцээний горим:
19*19 хөлөг дээр, швейцарь системээр 7-8 өрөг, талдаа 30 минут  1х30

Дүн гаргах:
Хожлын тоо+SOS+SOSOS

Хаана: жич зарлана.

Статус:
Рейтинг тооцно

Шагнал:
1-р байр  Алтан медаль, Өргөмжлөл
2016 ОНЫ ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД МОНГОЛ УЛСЫГ ТӨЛӨӨЛЖ ОРОЛЦОХ ЭРХ
2-р байр Мөнгөн медаль, Өргөмжлөл
3-р байр Хүрэл медаль,Өргөмжлөл


Бүртгэл:
2015 оны 09-р сарын 21 өдрийн 09.00 цагаас эхлэн 2015 оны 09 сарын 25 өдрийн 18.00 хүртэл 99064220 утсаар
info@gomgl.org мейлээр
facebook групп, пейжээр
биеэр ирж бүртгүүлнэ


Төлбөр:
Мандатны хураамж: 5000 төгрөг
Зөвхөн Улсын статустай тэмцээнд мандатны хураамж авч байгааг анхаарна уу.
Өмнөх Улсын аварга шалгаруулах багийн (10000) болон хосын тэмцээний (5000) мандатны хураамжаа өгөөгүй хүмүүс нөхөж өгөхийг хүсэж байна.
Худалдаа Хөгжлийн банк 411023658
Ш.Баяржаргал мандатны хураамж


Жич: 18 наснаас доош бол мандатны хураамж төлөхгүй. Бүртгүүлээгүй бол тэмцээнд оруулахгүй. Өмнөх хураамжийн үлдэгдэлтэй бол тэмцээнд оруулахгүй.



Зохион байгуулагч
Монголын Го-гийн холбоо
Калихаккин ХХК

Tuesday, September 15, 2015

Хос тоглолтын дэлхийн аваргад оролцоно

2015 оны 12-р сарын 4-5 өдрүүдэд Япон улсын Токио хотноо Хос тоглолтын Дэлхийн аварга шалгаруулах 26-р тэмцээнд Монгол улс оролцохоор боллоо. Уг тэмцээнд нийт 32 хос буюу 64 тамирчин оюун ухаанаа уралдуулах бөгөөд 2015 оны Улсын аварга болсон Ц.Сансар(4Da), Р.Гэрэлмаа(5K) нар оролцохоор боллоо. 

Monday, September 14, 2015

Оюутны Го-гийн Дэлхийн аварга шалгаруулах 14-р тэмцээнд урьж байна

Оюутны Го-гийн Дэлхийн аварга шалгаруулах 14-р тэмцээн 2016 оны 2-р сард Токио хотноо болно. Уг тэмцээнд Дэлхийн шилдэг 16 оюутан го тоглогч оролцох бөгөөд шалгаруулалатыг PANDA интернэт Го серверээр дамжуулан хийх юм. 30 наснаас доош суралцаж буй оюутнууд шалгаруулалтад оролцох бөгөөд доорхи линкээр хандаарай.

Өргөдөл бөглөх ЭНД (10-р сарын 19 дуустал бүртгэнэ)
Дэлгэрэнгүй мэдээлэл ЭНД

Жич: Хятад, Япон, БНСУ, Тайваниас бусад Азийн орнуудад 2 эрх ногдсон байгаа. 

Monday, September 7, 2015

Хос тоглолтын Улсын аварга шалгаруулах тэмцээний дүн гарлаа

2015 оны 9-р сарын 6 ням гарагт Шилдэг найман хос тоглогч оролцсонУлсын аварга шалгаруулах тэмцээнд Япон иргэн 2 Солонгосын иргэн нэг байлаа. Хос тоглолтод оролцсон Анударь, Хулан, Халиун зэрэг залуу тоглогчид хүчтэй өрсөлдөөн үзүүлсэн ч хожлын боломжуудаа алдсан билээ. Эдгээр залуу халаа болсон охидууддаа дараагийн тэмцээнд амжилт хүсье. Тэмцээний дүн :








Friday, September 4, 2015

Хос тоглолтын Улсын аварга шалгаруулах тэмцээн-2015



Удирдамж

Хос тоглолтын Улсын аварга шалгаруулах 2015 оны тэмцээнийг нийт тоглогчдын дунд зарлаж байна. Энэ жилийн хос тоглолтын тэмцээний аваргад 2015 оны Дэлхийн аваргад орох эрх олгогдохгүй болохыг анхаарна уу. 


Оноолт: багууд хар цагаанаа шодох байдлаар шийднэ
Хар талын эмэгтэй-цагаан талын эмэгтэй-хар талын эрэгтэй-цагаан талын эрэгтэй гэсэн дарааллаар нүүх ба нүүдэл алдвал 3 чулуугаар торгож зөв дараалалд оруулна.
3 удаа нүүдэл алдвал санаатай гэж үзэж 1 сануулга өгнө.  
Хоорондоо ярих, мэдээллийн чанартай үйлдэл хийх, дуу чимээ гаргахыг хориглоно. Зөрчсөн тохиолдолд сануулга өгнө. 


Гурван сануулга авсан тохиолдолд тоглолтыг, дөрвөн сануулга авсан тохиоlдолд тэмцээнийг орхино. 

Нэг талын тоглогчид зөвхөн хэний ээлж болохыг лавласан, бууж өгөх эсэх тухай лавласан тохиолдолд хоорондоо харилцах эрхтэй.


Өрөг: 3-4 өрөг (тухайн үед шийднэ)
Цаг: нэг талдаа 35 минут, 1 удаагийн бёо-ёми 30 секунд
Хэзээ: 2015 оны 09-р сарын 06 өдөр ням гараг 10 цагаас
Хаана: Спорт Бэлтгэлийн төв
Мандатны хураамж: нэг тоглогч 5000 төгрөг 

Шагнал: 
1- р байр: Алтан медаль өргөмжлөл
2-р байр: Мөнгөн медаль өргөмжлөл
3-р байр: Хүрэл медаль өргөмжлөл


Зохион байгуулагч: 
Монголын Го-гийн Холбоо
Калихаккин ХХК

Thursday, August 20, 2015

Монгол Солонгосын 4-р тэмцээн


Жил бүр Монгол дахь бизнес эрхлэгч Солонгос иргэдийн нийгэмлэгээс зохион байгуулдаг Олон улсын Бадүкын (Го) 4-р тэмцээн амжилттай боллоо. Уг тэмцээнд Ц.Сансар түрүүлсэн бол хоёр, гуравдугаар байрын эзнээр солонгос иргэд тодорсон юм. Уг тэмцээнд БНСУлсаас Монгол улсад суугаа Элчин сайд У Сун оролцсон бол Мэргэжлийн 9Р зэрэгтэй Бадүгийн Хаан, Тулааны чөтгөр зэрэг нэрээрээ алдартай  Жу Хүн Хён шүүгчээр ажиллаа.   




Зураг дээр Элчин сайд У Сун Мэргэжлийн тоглогч Жу Хүн Хён нар тоглож байна. 

Wednesday, August 12, 2015

Улсын аварга шалгаруулах багийн тэмцээн

Ерөнхий зохион байгуулагч: Монголын Го-гийн Холбоо
Ерөнхий ивээн тэтгэгч: Тэрэлж од жуулчны бааз
Огноо 2015/08/23 (ням гараг) 10:00 цагт эхэлнэ.
Тэмцээн болох газар: Тэрэлж Од жуулчны бааз, Улаанбаатар хотоос 60км
Үдийн хоолыг өөрөө хариуцна (Ресторан байгаа 5000-12000)
Хураамж: нэг тоглогч 10,000 төгрөг, бэлнээр болон дансаар 8-р сарын 20 пүрэв гараг хүртэл хураалгаж мандатаа авна. Дансны дугаар 411023658 Худалдаа хөгжлийн банк, Ш.Баяржаргал (багийн тэмцээний хураамж)
Унаа: Тоглогчид өөрсдөө унаагаа хариуцна.

Тэмцээний ерөнхий журам
Тэмцээнд 4-6 баг оролцоно. Оролцогчдын тооноос хамаарч нэг баг 4-5 ширээнд 4-5 өрөг тоглоно. Багийн бүрэлдэхүүнийг хүрэлцэн ирсэн тоглогчдын тооноос хамаарч шийдвэрлэнэ.
Нийт тоглогчдыг зэрэг дангийн дагуу жагсааж хамгийн хүчтэй эхний тоглогчдыг багцалж багийн тооны дагуу 1-р ширээнд сугалан байршуулна. Дараагийн багцыг мөн тухайн ширээнд сугалан байршуулна. (Солонгос тоглогчид холилдон орно, мөн хэнтэй нэг баг болох нь тухайн үед шийдэгдэнэ. Сул үлдсэн тоглогчид нь тэмцээнд орох боломжгүй болох тул уучлаарай....хураамжийг буцаан олгоно)
20 тоглогч- 5 ширээ 4 баг
21 тоглогч - 5 ширээ 4 баг, 1 сул
22 тоглогч-5 ширээ 4 баг, 2 сул
23 тоглогч-5 ширээ 4 баг, 3 сул
24 тоглогч -4 ширээ 6 баг
25 тоглогч-5 ширээ 5 баг
26 тоглогч -5 ширээ, 5 баг, 1 сул
27 тоглогч-5 ширээ 5 баг 2 сул
28 тоглогч 5 ширээ 5 баг 3 сул
29 тоглогч 5 ширээ 5 баг 4 сул
30 тоглогч 5 ширээ 6 баг


Сул тоглогч нар мөн багаа сугалж сэлгээний тоглогчоор бүртгүүлнэ.
19*19 хөлөг дээр тойргийн системээр 4-5 өрөг тоглоно. Нэг талдаа 35 минут, 3 удаагийн 30 секунд бёо-ёмитой байна. Тоглолт бүрт зарласан цагтаа эхэлж цагийг зэрэг дарна
Нэг ширээнд таарсан хоёр тоглогчийн аль зэрэг ихтэй нь буюу адил зэрэгтэй бол аль ахмад нь цагааныг авч тоглох ба 0,5 комийг цагаанд өгнө.
Тэмцээний дүн гаргах
Ялалтын оноо-хожлын тоо-(1-р ширээний оноо)-(2-р ширээний оноо)- (3-р ширээний оноо) ...-сугалаа
Ялалтын тоо -Нэг багийн гишүүд эсрэг багийн гишүүдээс илүү хожил авбал 3 оноо, тэнцвэл 1 оноо авна
Хожлын тоо-нийт багийн гишүүдийн хожлын тоо
1-р Ширээний оноо-тухайн багийн 1-р ширээний тоглогчийн хожлын тоо
Шагнал:
1-р байр Алтан медаль, өргөмжлөл
2-р байр Мөнгөн медаль өргөмжлөл
3-р байр Хүрэл медаль өргөмжлөл

Tuesday, July 14, 2015

13-13 тэмцээний дүн гарлаа

Монголын Го-гийн Холбооноос зохион байгуулсан 13*13 хөлөг дээрх тэмцээний дүн гарлаа. Уг тэмцээний 1-р шатанд 19 тамирчин оролцож тойргоор тоглон 16 тамирчин 2-р шатанд шалгарсан юм. Хаалтанд 1-р шатнаас шалгарсан байрны дугаарыг харуулав.
2-р шатны дүн
М.Ууганбат (10)
А.Дэмбэрэлнямбуу (1)




Friday, July 3, 2015

Нөхөрсөг тоглолт хийнэ

2015 оны 7-р сарын 11 өдөр 14 цагаас Цэцэг зочид буудлын хурлын танхимд Японоос ирсэн зочин тоглогчидтой нөхөрсөг тоглолт хийнэ.