Monday, August 29, 2016

13*13 бооцоот 2-р тэмцээний дүн гарлаа

8-р сарын 28 ням гарагт болсон ээлжит тэмцээнд 19 тамирчин 2 хэсэгт хуваагдан хэсэг тус бүрдээ тойргийн журмаар тоглолоо. Хэсэг тус бүрийн эхний 8 тамирчин цаашид хасагдах системээр тоглож аваргаа тодруулав. Уг тэмцээн өндөр настай Япон тоглогч Ямада гуай болон Элчин Сайдын зөвлөх Кикүчи Минору, Жайкагийн ажилтан Года нарын гадаадын иргэд оролцлоо. Хамгийн залуу тамирчин болох 7 настай Б.Анир хэсгийн тоглотод 5 (9 тоглолт) хожил авсан бол хамгийн өндөр настай Ямада гуай хэсгээ тэргүүлсэн байна. Тэмцээнд өмнөх жилийн аварга Ц.Золжаргал дахин түрүүлж аварга цолоо хамгааллаа. Хэсгийн тоглолтын хожил бүр болон хасагдах шатны даваа бүр мөнгөн шагналтай онц сонирхолтой тэмцээн болж өндөрлөв. Нийт оролцсон тоглогчиддоо баярлалаа. 
 

1-р байр Алтан медаль, мөнгөн шагнал Ц.Золжаргал
2-р байр Мөнгөн медаль, мөнгөн шагнал Б. Долгорсүрэн
3-4 байр Хүрэл медаль, мөнгөн шагнал Г.Болд, Р.Тунгалаг
5-8 байр мөнгөн шагнал -Ямада, Кикүчи, Года, Этүгэн
9-16  мөнгөн шагнал-Б.Анир, Төгөлдөр, Ц.Хатанбаатар,  Ш.Баяржаргал, О.Анударь, Ц.Төгсбилэгт, Р.Гэрэлмаа, О.Хулан