Friday, September 4, 2015

Хос тоглолтын Улсын аварга шалгаруулах тэмцээн-2015



Удирдамж

Хос тоглолтын Улсын аварга шалгаруулах 2015 оны тэмцээнийг нийт тоглогчдын дунд зарлаж байна. Энэ жилийн хос тоглолтын тэмцээний аваргад 2015 оны Дэлхийн аваргад орох эрх олгогдохгүй болохыг анхаарна уу. 


Оноолт: багууд хар цагаанаа шодох байдлаар шийднэ
Хар талын эмэгтэй-цагаан талын эмэгтэй-хар талын эрэгтэй-цагаан талын эрэгтэй гэсэн дарааллаар нүүх ба нүүдэл алдвал 3 чулуугаар торгож зөв дараалалд оруулна.
3 удаа нүүдэл алдвал санаатай гэж үзэж 1 сануулга өгнө.  
Хоорондоо ярих, мэдээллийн чанартай үйлдэл хийх, дуу чимээ гаргахыг хориглоно. Зөрчсөн тохиолдолд сануулга өгнө. 


Гурван сануулга авсан тохиолдолд тоглолтыг, дөрвөн сануулга авсан тохиоlдолд тэмцээнийг орхино. 

Нэг талын тоглогчид зөвхөн хэний ээлж болохыг лавласан, бууж өгөх эсэх тухай лавласан тохиолдолд хоорондоо харилцах эрхтэй.


Өрөг: 3-4 өрөг (тухайн үед шийднэ)
Цаг: нэг талдаа 35 минут, 1 удаагийн бёо-ёми 30 секунд
Хэзээ: 2015 оны 09-р сарын 06 өдөр ням гараг 10 цагаас
Хаана: Спорт Бэлтгэлийн төв
Мандатны хураамж: нэг тоглогч 5000 төгрөг 

Шагнал: 
1- р байр: Алтан медаль өргөмжлөл
2-р байр: Мөнгөн медаль өргөмжлөл
3-р байр: Хүрэл медаль өргөмжлөл


Зохион байгуулагч: 
Монголын Го-гийн Холбоо
Калихаккин ХХК