Friday, October 14, 2022

ЕВРОПЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН АВАРГАД RITA POCSAI ТҮРҮҮЛЭВ

2022 оны 9-р сарын 24-25 өдрүүдэд Унгарын Будапешт хотноо Европын эмэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээн болж өнгөрлөө. Уг тэмцээнд 40 орны бүсгүйчүүд оролцсон хамгийн өндөр амжилт болж байгаа юм байна. Тэдний 12 нь дантай тоглогч байсан бөгөөд Европын 4 удаагийн аварга Rita Pocsai хамгийн өндөр буюу 5 дантай байв. Rita хэдийгээр сүүлийн өрөгтөө Manja Marz-д хожигдож хожлын тоо бусад 3 тэргүүлэгч тоглогчидтой тэнцсэн боловч  SOS-ийн нийлбэрээр давамгайлж 5 дахь удаагаа Европын эмэгтэйчүүдийн аварга боллоо.