Tuesday, October 18, 2022

УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ



1. Нийтлэг зүйл
• Монголын Го-ийн холбоо болон “Кали Хаккин” ХХК хамтран 2022 оны Улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахаар боллоо.
• Уг тэмцээн нь өсвөр, залуучууд, ахмад үеийн го тоглогч нарт ур чадвар суулгах, туршлага солилцох өндөр ач холбогдолтой юм. Тэмцээний зорилго нь Го-гийн спортыг сурталчлах, сонирхогчдын тоог нэмэгдүүлэх, тамирчны бэлтгэлийг хангах, тамирчдын идэвхийг нэмэгдүүлэхэд оршино.
Тэмцээнийг Монголын Го-гийн холбоо зохион байгуулна. Ивээн тэтгэгчээр “Кали Хаккин” ХХК, ажиллана.
• Тэмцээн Монголын Го-ийн холбооны дүрмийн дагуу явагдана.
2. Тэмцээний шаардлага
• Насны хязгаар байхгүй.
• Монгол Улсын иргэншилтэй байх
• Тоглолтоо бүрэн дуусгаж чаддаг байх
3. Тэмцээний журам
• Рейтинг тооцно.
• 19*19 хөлөг дээр тоглоно. Коми 6.5 оноог харын талаас хасаж тоолно.
• Цагийн хяналт нэг талдаа 30 мин + 30 сек-ийн 1 бёо-ёми. Шүүгчийн зүгээс нэмэлтээр цаг тавьж болно. Цаг дуусвал хожигдсонд тооцно.
• Макмакон системээр 3 түвшинд (3-1-0 оноотойгоор) хуваагдан 5 өрөг тоглоно. Оролцогчийн тооноос хамаарч өргийн тоо, зохион явуулах систем өөрчлөгдөж болно.
• Дүнг SCOREX+SOS+SOSOS+шүүгчийн шийдвэрийн дагуу гаргана.
• Тоглолт дууссаны дараа шүүгчид заавал мэдэгдэж тэмдэглүүлнэ.
• Тэмцээн 2022.10.29-ний бямба гаригт 9:30 цагаас эхлэнэ.
o Нээлт 9:30-10:00
o 1-р өрөг 10:00-11:00
o 2-р өрөг 11:00-12:00
o Цайны цаг 12:00-13:00
o 3-р өрөг 13:00-14:00
o 4-р өрөг 14:00-15:00
o 5-р өрөг 15:00-16:00
o Хаалт 16:00-16:30
4. Шагнал урамшуулал
1-р байр Алтан медаль, Өргөмжлөл 300 000 төгрөг
2-р байр Мөнгөн медаль, Өргөмжлөл, 200 000 төгрөг
3-р байр Хүрэл медаль өргөмжлөл, 100 000 төгрөг
Шүүгчийн нэрэмжит Тусгай байр
2-р түвшинд хамгийн өндөр амжилт үзүүлсэн Өргөмжлөл 50 000 төгрөг
Ивээн тэтгэгчийн нэрэмжит Тусгай байр
3-р түвшинд хамгийн өндөр амжилт үзүүлсэн Өргөмжлөл 50 000 төгрөг
5. Зохиогдох газар, хугацаа, бүртгэл, хураамж
• Хаана: Монгол-Япон төвд зохиогдоно.
• Хэзээ: 2022 оны 10-р сарын 29 (бямба) гарагт 09:30 цагаас эхлэнэ.
• Бүртгэл 2022.10.17-ноос 2022.10.26-ны Лхагва гарагийн 18:00 цаг хүртэл бүртгэлийн линкээр онлайнаар явагдана.
• Мандатны хураамж төлсний дараа бүртгэлийн линкээр бүртгүүлнэ.
• Бүртгэлийн хураамж: 20,000 төгрөг. Хаан банкны 5176266645 дугаартай МОНГОЛЫН ГО-ГИЙН ХОЛБОО дансанд тушаана. /гүйлгээний утга дээр: УАШТ 2022 мандатны хураамж, нэр, утасны дугаар бичих/
6. Шүүгч
• Ерөнхий шүүгч Р.Тунгалаг (Улсын шүүгч)
• Туслах шүүгч Ш.Баяржаргал (Улсын шүүгч)
7. Болзол
• Монгол Улсын Спортын дэд мастер цолтой тамирчин түрүүлбэл Монгол Улсын Спортын Мастерын болзол хангана.
• Улсын цолгүй хүн түрүүлсэн тохиолдолд Монгол Улсын Спортын дэд мастерын болзол хангана.
• Спортын 1, 2, 3 зэргийг Монголын Го-гийн холбооны Цол зэргийн зөвлөлөөс тэмцээний амжилт, ур чадварыг харгалзан олгож болно.
Бүртгэл доорх линкээр /Зөвхөн онлайнаар бүртгүүлнэ/

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdKJyuKMBXNAut7eJ5OddsCh4kZPXE9rSYUBtWVk1wTSWm2Qw/viewform?fbclid=IwAR2pV3IRxv3QX5DZ01y2T1uJZlSosNx82hGSzULcHIAmXP1o_K8_5nnQGHs