Wednesday, October 12, 2022

БНСУ-ын Ерөнхий Сайдын нэрэмжит тэмцээнд оролцлоо

Сонгон шалгаруулах тэмцээнд түрүүлж Монгол улсыг төлөөлж оролцох эрхийг авсанаар  БНСУ-ын Ерөнхий Сайдын нэрэмжит тэмцээнд  Р.Тунгалаг амжилттай оролцлоо. Уг тэмцээнд 51 улс 6 өрөг наадаж ялагчаа шалгаруулжээ. Манай тамирчин Р.Тунгалаг 2 хожиж 38-р байр эзэлсэн байна. Уг тэмцээнд 6 хожлоор БНСУ-ын Jeongseon Kim түрүүлсэн бол 5 хожилтой Тайвань, 5 хожилтой Япон, 5 хожилтой Нидерланд, 5 хожилтой Вьетнам, 5 хожилтой Шинэ Зеланд зэрэг 5 улс хожлын оноо тэнцэж улмаар SOS+SOSOS коеффицентийн дарааллаар байр эзэлжээ. 

1-р өрөг         Монгол-Малайз- 0:1
2-р өрөг         Монгол-Итали 1:0
3-р өрөг         Монгол-Унгар 1:0
4-р өрөг         Монгол-Тайланд 0:1 
5-р өрөг         Монгол-Вьетнам 0:1
6-р өрөг         Монгол-Словени 0:1


Тэмцээний дэлгэрэнгүй ЭНД дарж үзнэ үү. 


АЗИЙН ГО-ГИЙН ХОЛБООНЫ ХУРАЛ БОЛОВ

Уг тэмцээний үеэр Азийн Го-гийн Холбооны хурал боллоо. Уг хуралд Монголын Го-гийн Холбооны Ерөнхийлөгч Р.Тунгалаг оролцож тивийн хэмжээний уулзалтад Монгол улсын байр суурийг илэрхийллээ. Уг хурлаар Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн, Ази тивийн Өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнийн товыг тогтсон байна. Мөн хурлын үеэр Монголын Го-гийн Холбоо нь Азийн Го-гийн Холбооны жинхэнэ гишүүн бөгөөд Монгол улсыг төлөөлөх эрхтэй цорын ганц байгууллага мөн болохыг гэрчилсэн батламжийг хүлээн авлаа. Гишүүн улсууд цаашид тивийн хэмжээнд го-г хөгжүүлэх, Үндэсний Холбоод хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцож зарим нэг хөтөлбөр хэрэгжүүлэхээр тогтсон байна.