Tuesday, September 6, 2022

Залуучуудын УАШТ өндөрлөв

 "Заяа трэйвэл" ХХК-ийн нэрэмжит Залуучуудын улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээнд нийт 32 тамирчин макмахон системээр 5 өрөг тоглосноос:

1-р байр Г.Номин-Эрдэнэ 1,000,000 төгрөг

2-р байр Ц.Маргад 500,000 төгрөг

3-р байр Э.Гүен 300,000 төгрөг

Тусгай байр Б.Хашмарал 100,000 төгрөг

Тусгай байр Э.Энххүслэн 100,000 төгрөг


Мөн Цол зэргийн зөвлөлийн шийдвэрээр:

 Г.Номин-Эрдэнэ Спортын 1-р зэрэг

 Ц.Маргад Спортын 2-р зэрэг

 Э.Гүен Спортын 3-р зэрэг 

Б.Анир Спортын 3-р зэрэг (Өсвөрийн УАШТ-ний үр дүн) олгов.


Санал гомдол шийдвэрлэсэн талаар... 

Монголын Го-гийн Холбоо Залуучуудын Улсын Аварга шалгаруулах анхдугаар тэмцээнийг 2022 оны 9-р сарын 3 өдөр амжилттай зохион байгуулж дууслаа. Тэмцээний дэг журмыг оролцогч тамирчид сайн сахиж оролцсон боловч зарим нэг асуудал гарсан болно. 

1. Нэр бүхий зарим нэг оролцогч бие биедээ дохиж зангах,

2. Зарим эцэг эх өөрийн хүүхдэд цагаа дарахыг сануулах зэрэг зохисхгүй үйлдэл гаргасныг тухай бүрт сануулга өгсөн болно. 

3. Оролцогч Х.А-ийн эцэг эх Ц.Х нараас тэмцээний үр дүнтэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж Х.А-ийн хожсон А.Ц яагаад Х.А-ийн дээр жагссан талаар бичгээр тайлбар өгөхийг шаардсаны дагуу тайлбарыг өөрт нь хүргүүлж арга хэмжээ авсан болно. 

4. Тоглолтоо дуусгаад чулуугаа тоолохдоо гартаа авч тоолох, тэмцээнээс хоцрох, тэмцээний дундуур орхиж явахыг завдах, өрсөлдөгчөө нүүхийг шаардах, тоглолтоо дуусгахыг шаардах, бууж өгөхийг шаардах, бууж өгснөө илэрхийлсэн боловч тоолж хожих зэрэг зохисгүй үйлдэл гарсныг дараа дараагийн тэмцээнд нийт тамирчид анхаарна уу.  

Залуучуудын УАШТ Ерөнхий шүүгч Ш.Баяржаргал

Уг тэмцээнийг ивээн тэтгэсэн "Заяа трэйвэл" ХХК-ийн хамт олон болон захирал Г.Шинэтуяа-д талархсанаа илэрхийлж, цаашдын ажилд нь амжилт хүсье.