Friday, January 1, 2021

2021 ОНЫ ДОТООДЫН ТЭМЦЭЭНИЙ ХУВААРЬ

2021 онд зохион байгуулахаар төлөвлөсөн тэмцээний хуваарийг танилцуулж байна. Цаг үеийн байдлаас шалтгаалаад огноонд өөрчлөлт орж болзошгүйг анхаарна уу.
Тайлбар:
1. Өмнө нь зохион байгуулагдаж байсан Доод Лиг Дунд Лигийг сэргээж байна. Доод Лиг, Дунд Лиг жилд тус бүр 4 удаа болно. 15к-аас 6к хүртэлх зэрэгтэй бүх тамирчид Доод Лигт, 5к-аас 1к хүртэлх бүх тамирчид Дунд Лигт, мөн Доод Лигт эхний 6 байранд орсон тамирчид Дунд Лигт дэвшин оролцох боломжтой. Мандатны хураамж байхгүй. А зэрэглэлийн тэмцээн (рейтинг тооцно, стандарт 19*19 хөлөг дээр талдаа 30 минут бёо-ёми 1*30секунд, оролцогчийн тооноос хамаарч өргийн тоо өөрчлөгдөнө, ур чадвар ахисан тамирчид кюү ахиулах боломжтой, макмахон системээр 5 өрөг )
2. А зэрэглэл 1 гэх тэмцээн нь 5-8 өрөгтэй бүх тамирчид оролцох боломжтой, рейтинг тооцох, стандарт А зэрэглэлийн тэмцээн. Хэрэв 6 ба түүнээс дээш өрөгтэй бол 2 өдөр үргэлжлэхийг анхаарна уу. Цаг үеийн байдлаас шалтгаалж онлайнаар эсвэл танхимаар хийгдэнэ. Тэмцээний оноосон нэрийг тухайн үед өгнө
3. Хос тоглолтын Улсын аварга шалгаруулах тэмцээн. (PAIR GO) хосоор тоглох хүмүүс эртнээс хамтарсан бэлтгэл хийгээрэй. Тэмцээн зарласны дараа хосууд өөрсдөө нэгдсэн мэдүүлэг өгнө. Хэрэв мэдүүлэгийн тоо 6 хүрэхгүй бол тэмцээнийг хойшлуулах буюу цуцалж болно.
4. Го Кали клубын нэрэмжит нээлттэй тэмцээн. А зэрэглэлийн стандарт тэмцээн. Шагнал урамшууллыг тухайн үед зарлана
5. Багийн тэмцээнд клубын журмаар оролцоно. Албан болон болон бус клубээс нэгдсэн 1 мэдүүлэг өгнө. Хэрэв мэдүүлэгийн тоо 6 хүрэхгүй бол тэмцээнийг хойшлуулах буюу цуцалж болно.
6. Клубуудын цом. Нэг клубээс ганцаарчилсан (эр, эм) хос, багаар оролцож оноо цуглуулан нэгдсэн дүнгээр байр эзлүүлж шилжин явах цом гардуулна. Хэрэв мэдүүлэг өгсөн клубын тоо 6 хүрэхгүй бол цуцлах буюу хойшлуулж болно.
7. Ганцаарчилсан УАШТ. Стандарт А зэрэглэлийн тэмцээн. Тэмцээний дараа өнгөрсөн жилийн ажлын дүгнэлт нэмж сайжруулах зүйлсийг хэлэлцэх, ирэх жилийн ажлын төлөвлөгөөг хэлэлцэх хурал, шинэ жилийн үйл ажиллагаатай.