Tuesday, February 2, 2021

ДООД ЛИГИЙН ХАВРЫН ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ


ОРОЛЦОХ ТАМИРЧИД: 15кюү-6кюү
ХААНА: онлайнаар https://www.gokgs.com/ сервер дээр DOOD-SPRING MGA гэсэн өрөөнд (room)
ХЭЗЭЭ: 2021 оны 2-р сарын 20 бямба гараг
1-р өрөг: 10:00
2-р өрөг: 11:30
3-р өрөг: 14:00
4-р өрөг: 15:30
5-р өрөг: 17:00
БҮРТГЭЛ: facebook группт зарласан ДООД ЛИГИЙН ХАВРЫН ТЭМЦЭЭНИЙ БҮРТГЭЛ гэсэн постын доор комментоор эсвэл утсаар бүртгүүлэхдээ
  1. gokgs серверт бүртгүүлсэн username буюу ID (аль болох өөрийн нэрээр бүртгүүлбэл өрсөлдөгч нар бие биенээ тэмцээний үеэр олоход амар байна)
  2. Өөрийн овог нэр
  3. Харьяа клубын нэр. Клубын харьялал байхгүй бол сурагч оюутнууд нь сурч буй сургуулийн нэр эсвэл харьяа дүүрэг аймгийн нэрийг, насанд хүрэгчид клубын харьялал байхгүй бол ажиллаж буй албан газар эсвэл дүүрэг аймгийн нэрийг бүртгүүлнэ. 2021 оны бүр тэмцээнд клубын нэрийг солихгүй байхыг хичээгээрэй. Нэг жилийн туршид нэг л клуб, дүүрэг аймаг сургуулийн нэрийн өмнөөс орвол клубын чансааг үнэн зөвөөр гаргах боломжтой
  4. Утасны дугаарыг зөвхөн хувь чатаар надад бүртгүүлнэ. Тэмцээний үеэр учирч болох аливаа саатлын үед зохион байгуулагчдын зүгээс шууд холбогдох юм
  5. Тэмцээнд бүртгүүлсэн ч оролцох боломжгүй болсон бол тэмцээн эхлэхээс өмнө заавал мэдэгдэнэ. Бүртгүүлсэн бүх тамирчдын нэрийг системд байршуулж эхлүүлнэ. Эхэлсний дараа тоглогчийн нэрийг хасах боломжгүй болдог. Бүртгэлийг нь хүлээн авсныг илтгэж бүртгүүлсэн коммент дээр like дарах буюу нэр ба ID-ийг нь ДООД ЛИГИЙН ХАВРЫН ТЭМЦЭЭНИЙ БҮРТГЭЛ постод байршуулна.
  6. 2-р сарын 19 өдрийн 14:00 цаг хүртэл бүртгэл үргэлжилнэ
ШАГНАЛ
1-р байр 150 000 төгрөг (Дунд Лигийн хаврын тэмцээнд 2-р сарын 27 өдөр дэвшин тоглоно)
2-р байр 100 000 төгрөг (Дунд Лигийн хаврын тэмцээнд 2-р сарын 27 өдөр дэвшин тоглоно)
3-р байр 80 000 төгрөг (Дунд Лигийн хаврын тэмцээнд 2-р сарын 27 өдөр дэвшин тоглоно)
4-р байр 60 000 төгрөг (Дунд Лигийн хаврын тэмцээнд 2-р сарын 27 өдөр дэвшин тоглоно)
5-р байр 50 000 төгрөг (Дунд Лигийн хаврын тэмцээнд 2-р сарын 27 өдөр дэвшин тоглоно)
6-р байр 40 000 төгрөг (Дунд Лигийн хаврын тэмцээнд 2-р сарын 27 өдөр дэвшин тоглоно)
Шагналаас татварын хуулийн дагуу суутгал авахыг анхаарна уу
ТЭМЦЭЭНИЙ ГОРИМ:
Стандарт, А зэрэглэлийн тэмцээн. 19*19 хөлөг дээр, чулуу тавихгүй (handicap 0), коми 6.5, үндсэн цаг 30 минут, бёо-ёми (byo-yomi time ) 30 секундээр 1 удаа (byo-yomi periods) рейтинг тооцох тул тоглолт бүр чухал
ДҮН ГАРГАХ:
Scorex+sos+sosos+шүүгчийн шийдвэр
АНХААРАХ ЗҮЙЛС
1. Сайтад зааврын дагуу бүртгүүлж бүртгэл үүсгээрэй
2. Дараа нь өөрийн нэрээр нэвтрэн орж үзээрэй. Зарим тохиолдолд програм суухгүй байх буюу java нэхэх тохиолдол гарч болно.
3. Платформтай танилцаж тоглолт хийгээрэй
4. Гар утаснаас орох бол интернэт хөтчөөс https://shin.gokgs.com/ гэх хаягаар ордог
5. Та бүхэн ямар нэг програм ашиглахгүй, хууран мэхлэхийг оролдохгүй гэдгийг тань мэдэж байгаа боловч ийм асуудал гарвал цаашид онлайн тэмцээн зохиох итгэл төрөхгүй болно. Энэ нь манай го-гийн хөгжилд сөргөөр нөлөөнө. Та бүхнийг шударгаар өрсөлдөж го-гийн хөгжлөө дэмжинэ гэж итгэж байна. Хэрэв хууран мэхэлсэн бол олон улсын жишгийн дагуу тухайн тоглогчийн онлайн болон танхимын тэмцээнд орохыг эрхийг бүх насаар нь хасах болно.
6. Цаашид төлөвлөсөн тэмцээнүүд хүлээгдэж байгаа учир энэ удаагийн тэмцээндээ амжилттай оролцоорой. Мөн анх орж байгаа болон эхлэн суралцагч нар туршлага хуримтлуулаарай
7. Видео заавар дээр өмнөх тэмцээний өрөөний нэрийг дурдсан байгаа тул DOOD-SPRING MGA гэсэн өрөөг энэ удаа хайж олоорой
8. Өрөг бүрийн оноолтыг группт нийтлэх ба оноолтоос өөрийн өрсөлдөгчийг мэдэж авсны дараа өрөөнд орж тухайн өрсөлдөгчтэй тоглолт үүсгэнэ. Тоглолт үүсгэхдээ хөлгийн хэмжээ, цаг, бёо-ёми, коми зэргийг дээр дурдсны дагуу тохируулж харилцан нягтлах хэрэгтэй
9. Тоглолт дууссаны дараа хожсон хожигдсон хоёр тоглогч надад мэдэгдэх үүрэгтэй юм шүү.
10. Тэмцээнтэй холбоотой асуудлыг фб болон 90001618 утсаар асуугаарай
11. Тэмцээний үеэр гадаад оронд байгаа нь фб-дээ онлайн байх хэрэгтэй. Монголд байгаа нь мөн онлайн байхын зэрэгцээ утсаа асаалттай байлгаарай.
12. Тэмцээний оноолтыг жагсаахдаа рейтингийн дагуу жагсаах ба шинээр орж байгаа тамирчид 1600 рейтингтэй эхэлнэ
Амжилт хүсье (MGA)