Tuesday, August 30, 2016

EURASIA-International Baduk Contest 2016 тэмцээн болно


2016 оны 9-р сарын 10 бямба гарагт 10 цагаас БНСУ-ын Элчин сайдын яамны байранд EURASIA-International Baduk Contest 2016 тэмцээн болно. Уг тэмцээнийг Бизнес эрхлэгч Солонгос иргэдийн нийгэмлэг, Монгол улсад суугаа БНСУ-ын Элчин Сайдын яам зохион байгуулж байгаа юм. Тэмцээн нь Солонгосын Соёлын өдрүүдийн арга хэмжээний нэг хэсэг болох ба нээлтийн ажиллагаанд БНСУ-ын Парламентийн гишүүн болон мэргэжлийн 9Р зэрэгтэй хоёр тамирчин оролцож мөн тэмцээнийг шүүх юм. Монголын Го-гийн Холбооноос уг тэмцээнд оролцох тамирчдыг бүртгэж баталгаажуулах ажлыг хариуцаж байгаа бөгөөд facebook хуудас, 91690151 утсаар бүртгэлийг хийж байна. Тэмцээн нь хэн бүхэнд нээлттэй байх ажээ.


БНСУ-ын Элчин Сайдын Яамны шинэ байр Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын байрны хажууд Гандигийн гудамжинд.