Wednesday, December 4, 2013

Улсын аварга шалгаруулах багийн тэмцээн



Улсын аварга шалгаруулах багийн тэмцээн 2013 оны 12-р сарын 07 өдрийн бямба гарагт "НАРАН" дунд сургуулийн Урлаг танхимд зохиогдох гэж байна. Тэмцээн цагтаа эхлэх учраас багийн гишүүд 15 минутын өмнө ширээндээ суусан байхыг хүсэж байна.

Наран сургуулийн хаяг: 
Хаяг:ЧД, 2-р хороо, Чоймболын гудамж, Нийслэлийн Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны байр, 1, 2, 3 давхар, (Хараа зочид буудлын урд)





















Тэмцээний цагийн хуваарь
Нэгдүгээр өрөг 09:00-10:10  (+3*30 бёо-ёми, эхний баг хараар тоглоно)


Өрөө-1
 Өрөө-2



Хоёрдугаар өрөг 10:30-11:40 (+3*30 бёо-ёми, эхний баг хараар тоглоно)
Өрөө-1

  Өрөө-2




Гуравдугаар өрөг 12:00-13:10 (+3*30 бёо-ёми, эхний баг хараар тоглоно)
Өрөө-1

  Өрөө-2




Дөрөвдүгээр өрөг  14:00-15:10 (+3*30 бёо-ёми, эхний баг хараар тоглоно)
Өрөө-1
 Өрөө-2




Тавдугаар өрөг 15:30-16:40 (+3*30 бёо-ёми, эхний баг хараар тоглоно)
Өрөө-1 
 Өрөө-2




Зургадугаар өрөг 17:00-18:10 (+3*30 бёо-ёми, эхний баг хараар тоглоно)

Өрөө-1
 Өрөө-2





Багийн тэмцээний удирдамж


Тэмцээний зорилго:  Го-г түгээн дэлгэрүүлэх, Го-ийн тамирчдын ур чадвар дээшлүүлэх, Багийн тоог нэмэгдүүлэх, олон нийтийг Го-ийн уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулж идэвхи сонирхлыг дэмжих.

Тэмцээний ерөнхий зохион байгуулагч: Монголын Го-гийн холбоо

Хамтран зохион байгуулагч: Гокали клуб
Тэмцээний ивээн тэтгэгч:

Тэмцээн эхлэх хугацаа: 2013оны 12-р сарын 07 (бямба) 09:00 цагаас
Тэмцээн болох газар: Чонон бөртэ төвийн 413 тоот


Тэмцээний ерөнхий журам

• Тэмцээнийг 7 ширээтэйгээр зохион байгуулна
• Багийн ахлагч нар зөвхөн 7-р ширээнд сэлгээний тамирчнаар сэлгээ хийж болно. Багийн бусад ширээний тоглогчид тэмцээнд амжиж ирээгүй тохиолдолд тухайн ширээнд багийг хожил алдсанд тооцно. 
• Багийн ахлагч нар өрөг бүрийн өмнө гарааны тоглогчийг шүүгчид бичгээр мэдүүлнэ.
• Багт дор хаяж нэг эмэгтэй тоглогч байх ёстой
• Тэмцээний горим: 19*19 хөлөг дээр 6 өрөг тоглоно. Тойргийн системээр талдаа 35 минут 3 удаа 30 секундын биоёоми-той. Тоглолт бүр цагтаа эхэлж цагийг зэрэг дарна.
• Хоёр тал хар цагаанаар хоёр өрөг тоглож тэмцээнд нийт зургаан өрөг тоглоно.
• Багийн 7 тоглогчийн 4 ба түүнээс гишүүн хожвол баг ялалт авна
• Багийн ширээ бүрийн 6 өргийн хожлыг нийлүүлж нийлбэр хожлыг гаргана.
• Баг ивээн тэтгэгчийг сурталчилсан аливаа  сурталчилгааны материалыг хэрэглэж болно. 

Тэмцээний дүн гаргах: Рейтинг тооцохгүй.
Ялалтын тоо-Хожлын тоо-хоорондын тоглолт+сугалаа

Шагнал олгох: 1-р байр алтан медаль өргөмжлөл 
2-р байр мөнгөн медаль өргөмжлөл 
3-р байр хүрэл медаль өргөмжлөл 
4-р байр өргөмжлөл



Холбоо барих: 89184918
pipnap@yahoo.com