Monday, September 16, 2013

Сонирхогчийн Го-гийн Дэлхийн аварга шалгаруулах 34-р тэмцээн



Сонирхогчийн Го-гийн Дэлхийн Аварга шалгаруулах 34-р тэмцээн Япон улсын Сендай хотод 2013 оны 8-р сарын 31 өдрөөс 9-р сарын 6 өдрүүдэд амжилттай зохиогдлоо. Уг тэмцээнд манай улсаас Ц.Золжаргал (1d) оролцож 8 өрөг наадсанаас 3 хожиж 47-р байрт орсон байна. 












Индонез-Монгол
Итали-Монгол
Монгол-Бруней  (хожсон)
Монгол-Казахстан (хожсон)
Шинэ Зеланд-Монгол
Өмнөд Африк-Монгол
Монгол-Беларус (хожсон)
Турк-Монгол





Тэмцээний ялагчаар БНСУ-ын ХьюнЖей Чой тодорсон бол хоёрдугаар байранд хоёр удаагийн дэлхийн аваргаар шалгарч байсан БНХАУ-ын Ю Цинг Ху оржээ. Тэрээр 90 мэргэжлийн тамирчин болох шалгуурын 90 оноотой байсан бөгөөд энэ жил Дэлхийн аварга болсноор 40 оноо авч Мэргэжлийн тамирин болоход шаардлагатай байсан 100 оноог гүйцээж мэргэжлийн ертөнцөд албан ёсоор хөл тавьлаа. 


Тэмцээний хамгийн сонирхолтой түүх бол Украйн хүрэл медаль хүртэж, Оросын алдарт Илья Шикшин 4-р байранд орж залгаад Словакын Павол Лизи 5-р байранд, Сербын Никола Митич 7-р байранд орсон явдал бол Европын Го хэрхэн хүчирхэг болж байгааг харуулсан хэрэг билээ.