Saturday, July 13, 2013

Incheon 2013-Азийн танхимын болон тулааны спортны их наадам

Азийн Танхимын болон тулааны спортын 4-р их наадам нь ирэх онд БНСУ-ын Инчёонд хотноо зохиогдох Азийн тоглолтын бүрэлдэхүүн хэсэг болж байгаа билээ. Уг наадамд Го-гийн төрөлд Азид төдийгүй дэлхийд ноёрхож байгаа Хятад, Солонгос, Япон, Тайвань, Хонгконг, Сингапур, Макао, Тайланд, Вьетнам, Малайз гэсэн шилдэг 10 улстай манай баг ухаанаа уралдууллаа. Хятад, Солонгос, Япон, Тайвань, Хонгконгоос мэргэжлийн тавцанд аль хэдийнээ хөл тавьсан хүчирхэг бүрэлдэхүүн ирж оролцлоо.
Манай тамирчдын мэргэжлийнхэнтэй хийсэн тоглолт чамлахааргүй үнэлгээ авч байлаа. Үүнээс эрэгтэй ганцаарчилсан төрөл А.Дэмбэрэлнямбуу БНСУ-ын мэргэжлийн тоглогчийн эсрэг хол хоцроогүй гэдгээ харуулсан бол эрэгтэй багийн төрөлд Ц.Сансар хүчирхэг Японы мэргэжлийн тоглогчийг бараг хожих шахсан хурц тоглолт хийлээ. Эмэгтэй багийн Р.Тунгалаг багийн 4 тоглолтод өөрийн ширээнд таарсан бүх учраагаа хожсон бахдам амжилт үзүүлсэн билээ. Эрэгтэй багийн тамирчид Малайзийн багийн эхний даваанд буулгаж авсан нь сонирхолтой өргүүдийн нэг байлаа. Эмэгтэй тамирчдын орон зай харьцангуй сулавтар байгаа нь ажиглагдаж байв. Сайн тоглодог эмэгтэй тамирчдыг бэлтгэвэл медальд хүрэх бололцоотой байгааг Тайландын эмэгтэй баг харууллаа.  Цаашид мэргэжлийн багш дасгалжуулагчтайгаар тогтмол бэлтгэл хийвэл ур чадвар өсөх нөөц хангалттай байгааг харуулсан, нийт го тоглогчдод урам хайрласан сайхан наадам болж өнгөрлөө.

Ганцаарчилсан эрэгтэй:
Нийт 22 тамирчин оролцож швейцарь системээр 5 өрөг тоглосон.
Ц.Оюутбилэг  1:4
Ко Сонг Санг
Малайз-Хожсон
Чан Най Сан
Хонгконг
Го Ронг Яао
Сингапур
До Ханх Бинх
Вьетнам
Ле Май Дуй Вьетнам

А.Дэмбэрэлнямбуу 0:5
Бүёон Санг Ил
БНСУ
Лам Хинь Чан
Макао
Ченг Хай Ёнг
Малайз
Ко Сонг Санг
Малайз
Чан Куок Ванг Макао
  

Алт-Хятад  Танг Вейшинг
Мөнгө-Солонгос  Буёон Санг Ил
Хүрэл-Хятад Тань Шиао
Хүрэл-Солонгос Ли Донг Хун




Холимог Хос:
18 баг оролцож  швейцарь системээр 5 өрөг тоглосон.
Нэгдүгээр баг Ц.Сансар, Р.Тунгалаг  2:3
Солонгос-2
Монгол-2 хожсон
Сингапур-1
Тайвань-1
Макао-2 хожсон

Хоёрдугаар баг Б.Тэмүүжин, М.Ууганбат 0:5
Тайвань-2
Монгол-1
Малайз-2
Макао-1
Малайз-2

Алт- Хятад 2
Мөнгө-Солонгос 1
Хүрэл-Солонгос  2
Хүрэл-Хятад 1



Багийн тоглолт- Эрэгтэйчүүд
Арван баг швйецарь системээр 4 өрөг тоглосон.
Ц.Сансар, Ц.Оюутбилэг, А.Дэмбэрэлнямбуу  1:3
Малайз-хожсон
Тайланд
Япон
Малайз

Алт:Солонгос
Мөнгө:Хятад
Хүрэл:Тайвань
Хүрэл:Япон



Багийн тоглолт- Эмэгтэйчүүд
Найман баг швйецарь системээр 4 өрөг тоглосон.
Р.Тунгалаг, Р.Гэрэлмаа, О.Дэчмаа 0:4
Тайвань
Малайз
Сингапур
Малайз

Алт:Хятад
Мөнгө:Солонгос
Хүрэл:Тайвань
Хүрэл:Тайланд