Friday, July 22, 2022

СОЛОНГОСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН НЭРЭМЖИТ ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХ ТАМИРЧНЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ

1. Нийтлэг зүйл

1. Тэмцээний зорилго нь Го-ийн спортыг сурталчлах, Олон улсын тэмцээнд оролцох тамирчны бэлтгэлийг хангах, тамирчдын идэвхийг нэмэгдүүлэхэд оршино.
2. Тэмцээнийг Монголын Го-ийн холбоо зохион байгуулна.
3. Тэмцээн Монголын Го-ийн холбооны дүрмийн дагуу явагдана.


2. Тэмцээний шаардлага
1. Монгол улсын иргэн байх /18 нас хүрсэн байх/
2. Вакцины 3 тунд хамрагдсан байх. 2-р тунг хийлгэснээс хойш 180 хоног өнгөрсөн байх. / Зохион байгуулагч талаас тавигдсан шаардлага /
3. Эрхзүйн бүрэн чадамжтай байх
4. Тухайн улсын Элчин сайдын яам, Консулын газраас гаргасан виз хүсэх шаардлагыг хангасан байх
5. Тухайн улсын хилээр нэвтрэх шаардлагыг хангасан байх
6. Тухайн тэмцээнийг зохион байгуулагч талаас тавьсан шаардлагыг зөвшөөрөх
7. 15 кюү буюу түүнээс дээш зэрэгтэй байх.


3. Тэмцээний журам
1. Рейтинг тооцохгүй.
2. 19*19 хөлөг дээр тоглоно.
3. Цагийн хяналт нэг талдаа 30 мин + 30 сек-ийн 1 бёо-ёми
4. Бүртгүүлсэн тамирчдын тооноос хамаарч тэмцээн зохион байгуулах системийг сонгоно.Үүнд:
5. 1 тамирчин бүртгүүлбэл шууд оролцох эрхтэй болно.
6. 2 тамирчин бүртгүүлбэл халз 1 удаагийн тоглолтоор шийднэ
7. 3-8 хүн бүртгүүлбэл сугалаагаар байрлалыг сонгож хасагдахаар тоглож ялагчийг шалгаруулна.
8. 9-16 хүн бүртгүүлбэл Макмакон системээр бүгд ижил түвшинд 4 өрөг тоглоно. Дүнг SCOREX+SOS+SOSOS+шүүгчийн шийдвэрийн дагуу гаргана.
9. 17 дээш тоглогч бүртгүүлбэл 2 хэсэгт хуваагдана. Эхний хэсэг буюу бүх кюүтэй тоглогчид 2022 оны 07 сарын 30-нд цуглан эхний 4 хүн шалгарна. 2022 оны 07 сарын 31-нд шалгарсан 4 тоглогч нь дантай тоглогчдийн хамтаар тоглогчдын тооноос хамаарч дээрх аргаас сонгон ялагчийг шалгаруулна.
10. Тоглолт дууссаны дараа шүүгчид заавал мэдэгдэх
11. Тэмцээн 10 цагаас эхлэнэ. Өргийн тооноос хамаарч дуусах хугацаа өөр байж болно
1-р өрөг 10:00-11:00
2-р өрөг 11:00-12:00
Цайны цаг 12:00-13:00
3-р өрөг 13:00-14:00
4-р өрөг 14:00-15:00


4. Шагнал урамшуулал
1. 1-р байранд орсон тамирчин Солонгосын Ерөнхий сайдын нэрэмжит тэмцээнд оролцох эрх


5. Хугацаа, зохиогдох газар, бүртгэл, хураамж
1. Хаана: Тэмцээн Монголын Го-гийн холбооны байранд явагдана. /UBH төвийн 13 давхарт 1319 тоот/
2. Хэзээ: 2022 оны 07 сарын 30 (31)-нд 10:00 цагаас
3. Бүртгэл 2022.07.22-ноос 2022.07.27-ны 18.00 цаг хүртэл бүртгэнэ. Мандатны хураамж төлсний дараа бүртгэлийн линкээр бүртгүүлнэ. (facebook page group дээр байгаа)
4. Бүртгэлийн хураамж: 20000 төгрөг. Хаан банкны 5176266645 дугаартай МОНГОЛЫН ГОГИЙН ХОЛБОО дансанд тушаана. /гүйлгээний утга дээр: мандатны хураамж, нэр, утасны дугаар бичих/
Утас: 9005-2727