Friday, July 22, 2022

БНСУ-ын Ерөнхий Сайдын нэрэмжит тэмцээн зарлагдлаа

 

БНСУ-ын Ерөнхий Сайдын нэрэмжит олон улсын бадукийн (Го-гийн) тэмцээнд (KPMC) Монгол улсыг төлөөлж оролцох урилгыг Монголын Го-гийн Холбоонд ирүүлсэн байна. Gwanju хотноо 2022 оны 9-р сарын 24-30 өдрүүд зохиогдоно. Уг тэмцээнд 77 улс уригдаж швейцарь системээр 6 өрөг тоглох юм байна. Тамирчны нислэгийн зардлын 50 хүртэлх хувийг зохион байгуулагч талаас хариуцах бол 50%-ийг тамирчин хариуцах юм. Тэмцээний үеэр байрлах байр, хоолны зардлыг 100% зохион байгуулагч тал хариуцана.

Уг тэмцээнд Монгол улсыг төлөөлж оролцох тамирчныг Монголын Го-гийн холбоо сонгон шалгаруулалтаар тодруулахаар болсон байна. Сонгон шалгаруулах тэмцээний тов, бусад нөхцөл шаардлагыг удахгүй зарлана

Тэмцээний хуваарийг доор оруулав