Friday, May 6, 2022

ӨСВӨРИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УДИРДАМЖ


Нэг. Нийтлэг зүйл: 

1. Тэмцээний зорилго нь Го-ийн спортыг сурталчлах, өсвөр үеийн хичээллэгсдийн хамрах хүрээг өргөжүүлэх, тэмцээний тоог нэмэгдүүлэхэд оршино. 

2. Монголын Го-ийн холбоо тэмцээнийг зохион байгуулна. 

3. Монголын Го-ийн холбооны дүрэм, журмыг баримтлан тэмцээнийг зохион байгуулна. 

Хоёр. Бүртгэл, зохиогдох хугацаа  

1. Facebook, комментоор, чатаар, утсаар /9005-2727/ бүртгүүлнэ. Төрсний гэрчилгээ харна. 

2. Бүртгэлийг 2022 оны 05 дугаар сарын 27-ний баасан гарагийн 19:00 цаг хүртэл бүртгэнэ. 

3. Тэмцээн 2022 оны 05 дугаар сарын 28 бямба гарагт 10:00 цагаас эхэлнэ

 • 1-р өрөг 10:00-11:30 

• 2-р өрөг 11:30-13:00 

· Цайны цаг 13:00-13:30 

• 3-р өрөг 13:30-15:00 

• 4-р өрөг 15:00-16:30 

• 5-р өрөг 16:30-18:00 

Гурав. Тэмцээний журам 

1. Рейтинг тооцно. 

2. 15кюү ба түүнээс дээш зэрэгтэй өсвөрийн тамирчид тоглоно. 

3. Төрсөн өдрөөрөө 16 хүрээгүй байна. 2006.05.28-наас хойш төрсөн байх

4. 19*19 хөлөг дээр тоглоно. 

5. Цагийн хяналт нэг талдаа 30 мин + 30 сек-ийн*3 бёо-ёми 

6. Макмахон системээр 5 өрөг тоглоно.

7. Дүнг SCOREX+SOS+SOSOS+шүүгчийн шийдвэрийн дагуу гаргана. 

8. Тоглолтоо дуусгаснаа шүүгчид заавал мэдэгдэх. 

9. Бүх тоглогчид ижил оноотой буюу бүлэгт хуваахгүй. 

10. Тэмцээн зохиогдох газрыг жич зарлана.

Дөрөв. Шагнал урамшуулал 

1-р байр Медаль, Өргөмжлөл 100,000 төгрөг+хөлөг чулуу (стандарт)

2-р байр Медаль, Өргөмжлөл 50,000 төгрөг+хөлөг чулуу (стандарт) 

3-р байр Медаль, өргөмжлөл 30,000 төгрөг+хөлөг чулуу (стандарт) 

Тусгай байр 2 хүүхэд  20,000 төгрөг соронзон хөлөг чулуу (жижиг) 

/Үүнээс Хуулийн дагуу татвар тооцож хасагдуулна.  

Харилцах утас: 9005-2727