Friday, May 6, 2022

Ажлаа хүлээн авлаа.

 

Р.Тунгалаг миний бие 2022 оны 5-р сараас эхлэн Монголын Го-гийн Холбооны Ерөнхийлөгчийн үүрэгт ажлыг хүлээн авлаа. Монгол улсад Го-г хөгжүүлэхийн төлөө идэвхтэй үйл ажиллагаа явуулж, тоглогчдын хүрээг тэлэх, түгээн дэлгэрүүлэх үйлсэд хүчин зүтгэх болсондоо баяртай байна. Го-г хөгжүүлэх ажлын хүрээнд эхний ээлжинд хүүхэд багачуудыг чиглэсэн үйл ажиллагаа явуулж Өсвөрийн Улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахаар боллоо. Та бүхнийг дэмжин ажиллана гэж итгэж байна.

Р.Тунгалаг - 3 дан (Олон улсын хэмжээний мастер)