Tuesday, December 22, 2020

ТАЛАРХАЛ


Монголын Го-гийн Холбоо 2020 оны ганцаарчилсан төрлийн Улсын аварга шалгаруулах тэмцээнийг онлайнаар амжилттай зохион байгууллаа. Тэмцээнд нийтдээ 30 тамирчин оролцсон байна. Оролцсон дэмжсэн тоглогч нартаа баярлалаа.
  1. Онлайн тэмцээнийг зохион байгуулах явцад анх удаа тоглож байгаа хүмүүст платформтой харьцах мэдлэг туршлага дутах явдал гарсан. Гэвч хүндрэл гарах бүрт холбогдон заавар зөвлөгөө авч тэмцээндээ оролцсонд талархаж байна. Тэмцээнийг зарласнаас хойш болох хүртэл нилээд хэд хоногийн хугацаа өнгөрсөн байгаа. Энэ хооронд платформтойгоо танилцах зорилгоор тоглоорой гэж зөвлөж байсан билээ. Хойшид улам туршлага болж алдаа бага гарах байх аа.
  2. Онлайн Го тоглодог хэдхэн нэр бүхий платформ байгаа. Бүртгэлгүй тоглогчид тэр бүгдэд бүртгэл үүсгэж гадаад дотоодын тамирчидтай тоглож туршлага солилцож байгаарай. Мөн платформтай танилцаж ашиглаж сурахыг шинэ суралцагч нартаа зөвлөх байна. Энэ нь дотоодын төдийгүй гадаадын нээлттэй тэмцээнүүд болон урилга ирсэн тэмцээнд оролцоход хэрэг болох юм.
  3. 1-р өргийн оноолт гарахын өмнө нийт тамирчдыг 3 бүлэгт хуваасан. Бүлэг тус бүр нь ID-ийнхаа үсгийн дарааллаар жагсдаг байсан билээ. Энэ удаагийн тэмцээний үеэр бүлэг тус бүр рейтингийнхээ дарааллаар жагсах санал гарсныг дэмжиж үүнээс хойш 1-р өргийн оноолт эхлэхийн өмнө тамирчид рейтингийнхээ дарааллаар жагсахаар шийдвэрлэж байна.
  4. Тэмцээний удирдамжийг бүрэн дүүрэн уншиж ойлголттой болох хэрэгтэй. Тэмцээний зарласан хуваарьт цагаас хоцрохгүй байхыг хичээгээрэй...
  5. Удахгүй дахин олон тэмцээнүүд зохиогдоно. Шинэ суралцагч нар вирусын дэгдэлт намжсаны дараа нээгдэх клубуудад хамрагдах, интернэтэд байгаа маш их материалыг судлах зэргээр өөрийн ур чадвараа ахиулж бэлтгэл хийгээрэй. Сайжрая гэвэл маш их материал бий шүү. Хэрхэн системтэй судлах сайжрах талаар биднээс зөвлөгөө аваарай.