Sunday, December 20, 2020

Улсын Аварга шалгаруулах тэмцээн 2020

 Улсын Аварга Шалгаруулах Тэмцээн 2020

1-р байр Р. Тунгалаг Алтан медаль (200 000 төгрөг)
2-р байр Ц.Оюутбилэг Мөнгөн медаль (100 000 төгрөг)
3-р байр Ц.Сансар Хүрэл медаль (50 000 төгрөг)
Тусгай байр Г.Болд
Дунд хэсгийн 1-р байр (50 000 төгрөг)
Тусгай байр Б.Балжинням
Доод хэсгийн 1-р байр (50 000 төгрөг)
Тэмцээнд оролцсон та бүхэнд баярлалаа. Дараагийн тэмцээнд амжилт хүсье
Жич: Медалийг вирус намжсаны дараа хүлээн авна уу


Анхаарах зүйлс...
  1. Тэмцээний оноолтыг пүрэв гарагт зарлана.
  2. Техникийн бэлэн байдлаа хангаарай
  3. Тэмцээндээ бүртгүүлж амжаагүй хүмүүс бүртгүүлээрэй. Пүрэв гарагийн 13 цаг хүртэл бүртгүүлэх боломж байгаа шүү тоглогчид оо.
  4. Дээд хэсэгт хүн сондгойрвол дунд хэсгээс хамгийн өндөр рейтинг тоглогчийг дээш нь оруулж тоглуулдаг хуучин журмаараа оруулна. Энэ нь дээд хэсгийн тоглогч нарт болон дээшээ орсон дунд хэсгийн тоглогчид эерэг нөлөөтэй байдаг юм шүү
  5. Тоглолт дууссаны дараа хожсон хожигдсон хоёр тоглогч надад мэдэгдэх үүрэгтэй юм шүү.
  6. Нэг тоглогч нь custom game хийхдээ хөлгийн хэмжээ (19), handicap (0), коми (6.5), үндсэн цаг (30минут), byo-yomi time (0:30), byo-yomi periods (1) зэрэг тохиргоог хийхээ мартаж болохгүй. Нөгөө тоглогч нь мөн эдгээр тохиргоог шалгасны дараа тоглоорой
  7. Тэмцээнээс рейтинг тооцох тул хожил бүр чухал
  8. Япон, БНСУ, Герман, АНУ, Унгарт байгаа тоглогчид оролцож байгаа учир 1 ба 5-р өрөгт цаг тохирохдоо уян хатан хандаарай
  9. Та бүхэн ямар нэг програм ашиглахгүй, хууран мэхлэхийг оролдохгүй гэдгийг тань мэдэж байгаа боловч ийм асуудал гарвал цаашид онлайн тэмцээн зохиох итгэл төрөхгүй болно. Энэ нь манай го-гийн хөгжилд сөргөөр нөлөөнө. Та бүхнийг шударгаар өрсөлдөж го-гийн хөгжлөө дэмжинэ гэж итгэж байна
  10. Цаашид төлөвлөсөн тэмцээнүүд хүлээгдэж байгаа учир энэ удаагийн тэмцээндээ амжилттай оролцоорой. Мөн анх орж байгаа болон эхлэн суралцагч нар туршлага хуримтлуулаарай
  11. Тэмцээнтэй холбоотой асуудлыг фб болон 90001618 утсаар асуугаарай
  12. Тэмцээний үеэр гадаад оронд байгаа нь фб-дээ онлайн байх хэрэгтэй. Монголд байгаа нь мөн онлайн байхын зэрэгцээ утсаа асаалттай байлгаарай.
  13. Бүгдэд нь амжилт хүсье (MGA)