Та анхан шатны 10 хичээлийг үзэж 16 кюү зэрэгтэй болсон бол дахин зэрэг ахих талаар бодож буй бизээ. Тэгвал дараах зөвлөмжийн дагуу уламж сайжрах боломжтой билээ.
1. Тогло. Маш их тогло. Өөрөөсөө дээгүүр зэрэгтэй хүчтэй өрсөлдөгчтэй тогло. Интернэтээр тоглоно гэвэл баруун гар талд интернэт го серверүүдийн хамгийн түгээмлийг байршуулсан. Мөн хиймэл оюун ухаан буюу компьютерийн програмтай тоглох боломж ч бий. Компьюетэр хэзээ ч таныг залилах хуурах нүүдэл хийхгүй. Өөрийн чадамжаар хамгийн сайн хамгийн боломжит нүүдлийг хийдэг. Анх сурч байхад маш их хожигдох боловч нэг л өдөр хождоггүй байсан хүмүүсээ хожоод эхлэх болно. Тэр цагийг тэвчээртэй хүлээгээрэй.
2. Бодлого бод. Анхан шатнаас эхлээд бүх шатны бодлого интернэтэд бий. Бодлого бодсоноор тактикын ур чадвар сайжирч өөрийн чулууг амьдруулах, өрсөлдөгчийн чулуу үхүүлэх арга мэхийг нэг л мэдэхэд эзэшсэн байх болно.
3. Өрөгтөө шинжилгээ хий. Болж өгвөл багшийн хамт эсвэл илүү зэрэгтэй хүний хамт өөрийн өрөгтөө дүн шилжилгээ хийж тоглож дуусаад хураасан тоглолтоо эхнээс нь өр. Эхэндээ бүх нүүдлээ санахгүй ч сүүлдээ тэр өдөр тоглосон бүх өргөө цээжээр өрдөг болно.
4. Өрөг өр. Мэргэжлийн том тоглогчдын өргийг эхнээс нь өр. Сэтгүүл сонин интернэтэд тоглолтыг дугаарлан нийтэлсэн байдаг. Мэргэжлийн тоглогч нар яагаад ийм нүүдэл хийж байгааг ухан ойлгож дараагийн нүүдлийг тааварлахыг оролд.
5. Гараа, заавал нүүх ёстой дүрмийн нүүдэл зэргийг номноос судал (fuseki, joseki)
6. Тэмцээнд ор. Тэмцээнээс тэмцээний хооронд ур чадвар сайжирдаг. Нэг тэмцээнд ойролцоогоор 5 хүнтэй тоглож хүн тус бүрийн шинэ арга барилтай тулгарч дадлагажих болно.
7. Клубт хамрагдах зэргээр хамт олонтой болж долоо хоног бүр тогло. Маш их тогло
(UBH center 1319, утас -90052727)