Monday, September 3, 2018

Солонгосын Бизнес эрхлэгчдийн нийгэмлэгээс зохион байгуулдаг Го-гийн тэмцээн

Бүртгэл: (доор комментоор бүртгүүлээрэй)
Солонгосын Бизнес эрхлэгчдийн нийгэмлэгээс зохион байгуулдаг Го-гийн тэмцээнд урьж байна. Тэмцээн 9-р сарын 15 бямба гарагт 9:45 цагаас БНСУ-ын элчин сайдын яамны байранд болно. Энэ удаагийн тэмцээн Макмахон системээр (өмнөх улсын аваргатай ижил) бүх тоглогч 5 өрөг тоглоно.


1. 1 d дээш эхний 3 байр шагналтай
2. 1к-6к хамгийн өндөр амжилт үзүүлсэн тоглогч Тусгай шагнал
3. 7к ба түүнээс доош хамгийн өндөр амжилт үзүүлсэн тоглогч тусгай шагнал.
Өдрийн хоол ба тэмцээний үеэр хөнгөн зууш, ус кофетой.

Элчингийн байранд нэвтрэхдээ иргэний үнэмлэх төрсний гэрчилгээтэй ирэхийг анхаарна уу