Го тоглодог бүх л хүн үргэлж илүү сайн тоглогч байхыг хүсдэг. Би үүнийг яг л “Сэтгэл хангалуун амьдрахын тулд танд хэр ир мөнгө хэрэгтэй байна?” гэсэн судалгаатай адилтгадаг – судалгааны дүнд тэдний хүсч буй мөнгө 200$ ч бай 2000000$ ч бай ихэнх хүмүүс хүсч байгаа хэмжээнээсээ хоёр дахин их тоо хэлж байсанд байгаа юм.
Го-д болдог үйл явц нь дээрх жишээтэй тун ч төстэй. Үргэлж нэг эсвэл хоёр түвшин л дээшилчих юм бол сэтгэл ханах юм шиг санагддаг. Яагаад вэ? Тоглогчид ерөнхийдөө “Бодит ахиц нь” өөрөөсөө дээрх түвшинд хүрэх гэж боддог бол бага зэрэг дээшлээд ирэхээрээ ГО гэж юу болохыг бодож эхэлдэг.
Яагаад-ыг түр орхиод, Го-ийн сайхан талыг харж эхэлсэн гэдэгтээ итгээд үүнээс хойш “багахан ч атугай хүчтэй болвол Го гэж яг ямар учиртай зүйл болохыг ойлгоноо” гээд “хэрхэн яаж” гэдэг талаас бодоод үзвэл, тоглолтоо сайжруулахын тулд хичээллэх явцдаа багтаах хэрэгтэй 5 үндсэн зүйл байна.
• Тоглох
• Амьдрах ба Үхэх
• Joseki
• Про тоглолтууд
• Тоглох хүсэл эрмэлзэл
Бичвэрийн маань үргэлжлэлд энэ 5 ухагдахууныг нэг нэгээр нь тайлбарлах ба тухайн тоглогч хичээллэх арга барилаас шалтгаалан тоглогчдийг үндсэн 3 төрөлд (Энгийн, Эрхэмлэгч, Cерьезный) хувааж эдгээр ухагдахууныг тус бүрт нь яаж ашиглавал зохих талаар товчхон дурьдах болно.
Тоглох
Үнэхээр л ахиц гаргахыг хүсэж байгаа бол тоглох нь хамгийн чухал зүйл юм. Хэрэв та Го Сэйгэн шиг суут ухаантан биш л юм бол харамсалтай нь тоглохгүйгээр тоглолтоо сайжруулах боломжгүй бөлгөө. Хэрвээ тоглолтоо маш их сайжруулахыг хүсэж байгаа бол маш их л тоглох хэрэгтэй. Үүнээс өөр арга байхгүй.....Гэхдээ, дан ганц тоглох нь хангалтгүй байдаг. Бид бүгд шөнөжин өдөржин тоглоод ч тоглолтоо ерөөсөө сайжруулж чаддаггүй нэг тийм тоглогчдийг мэднэ. Тоглож байх үед нүүдэл бүр чинь таныг шинэ тактик үүсгэхийг шаардаж байх нь тун чухал.
Шинэ тактикийг маш хурдан хугацаанд гаргаж сурах хамгийн дөт зам бол Го-н номнууд унших байдаг. Зарим үед Про тоглогчдоор заалгаснаас ч илүү үр дүнтэй байж болохуйц тийм ч практик биш сонголт л доо. Яагаад гэвэл сурах зүйл чинь мөнгөөр хэмжигдсэн байдаг учраас тэр. Тиймээс миний зүгээс та нарт гэж хэлэхэд үнэхээр л ахиц гаргамаар байвал гарт таарсан юу л байна дахин дахин унших хэрэгтэй.
Номноос уншиж сурсан тактикаа тоглолтондоо ашиглах нь хамгийн хэцүү хэсэг нь; ч үүнээс илүүтэйгээр тухайн үе дэх тоглогчийн араншин маш чухал байдаг. Нүүдэл бүртээ “тайвширч болохгүй, бодож байсан нүүдлээ л нүүх ёстой” гэж өөрийгөө шахах хэрэгтэй.
Ахиц гаргахын тулд, тоглож дууссаны дараа тоглолтондоо анализ хийж байх нь тун чиг хэрэгтэй байдаг. Хэдийгээр хожсон байлаа ч алдаагаа олох гэж хичээ. Тэр бүү хэл өрсөлдөгч тань ямар нүүдэл хийсэн бол таныг ялж болох байсан бэ гэдгийг бод. Тоглолтоо эхнээс нь санахгүй байгаа бол санаж байгаагаасаа эхлээд дахин тоглох гээд үз(мэдээж интернетээр тоголсон бол энэ нь асуудал болохгүй). Өндөр зэрэгтэй тоглогчтой зөвлөлдөх боломжтой бол сайн хэрэг гэхдээ интернетэд зөндөө хүчтэй тоглогчид байж байгаа тэднээс өөрийнхөө тоглолтыг анализ хийж өгөхийг гуйж болно. Хэрэв интернетэд тоглолтоо анализ хийлгэх тоглогч танихгүй бол http://gtl.xmp.net хаягруу ороод тоглолтоо оруулаад дүгнүүлж болдог. Гэхдээ үүнийг битгий мартаарай, хэрвээ тоглолтоо хадгалаад дахин тоглох эсвэл нягталж харах гэж байгаа бол серьезный тоглож байгаадаа итгэлтэй байна уу.
Энгийн | Эрхэмлэгч | Cерьезный |
Мэддэг зүйлээ хэрэгжүүлж сурахын тулд аль болох их тоглох. | Аль болох серьезный тоглох мөн тоглож дуусаад тоглолтоо анализ хийх. | Долоо хоног болгон хамгийн багадаа 2 удаа серьезный тоглолт хийх мөн тоглолтоо өөрөөсөө хүчтэй тоглогчтой ярилцаж дүгнэх. |
Амьдрах ба Үхэх
Унших (тоглолтоо уншиж харж чадах) чадвар бол Го-н хамгийн чухал элемент юм. Би нэг удаа амьдрах ба үхэх тухай нийтлэлд ингэж бичиж байсан: “Амьдрах ба үхэх бодлогууд бодох нь яг л спортын бэлтгэл хийхтэй адил. Хэрэв хангалттай хөлс гаргаж чадаагүй бол таньд ямар ч үр өгөөж ирэхгүй”. Тэгэхдээ яг одоо энэ өгүүлбэр хэр зэрэг үнэний ортой гэдэгийг хэлэхэд хэцүү байна. Харах чадвар мөн тоглолтоо унших чадварын хажуугаар чухал цэгийг мэдрэх бас чулууны энгийн хэлбэрүүдийг мэддэг байх нь амьдрал үхэлийн тоглолтонд хэрэг болно. Эхний хоёр нь маш шаргуу хичээллэсний үр дүнд эзэмшиж авдаг бол үлдсэн амьдрал үхэлийн бодлогыг нэг их удаан бодолгүйгээр (1-2 минут бодоод л хариуг нь олж болдог) харж байгаад шийдчихэж болдог. Го тоглох явцад муу зан сурах маш амархан. Хоёулаа (Бодлогоо маш нухацтай бодох эсвэл бодлогоо нэг хараад л хариуг хурдан олох) ямар нэгэн байдлаар хэрэг болох ч гэлээ үнэхээр л сайжрах хүсэлтэй нэгэнд бол бодлогуудыг “төгс” байхаар (Гарцаагүй хариуг олох хүртэлээ сайн бодох) бодох шаардлагатай.
Хэрэв дээрх техникийг өөрөөсөө дээш түвшний бодлогуудад ашиглах гэж оролдвол үнэхээр уур хүрж үсээ зулгаамаар санагдаж болох юм. Бодлогуудаас өөрт наалдацтай зүйл мэдэж авахын тулд таныг шахсан тэгэхдээ хариуг нь олоход боломжгүй мэт санагдуулахгүй бодлогуудыг сонгож байна уу. Таньд санал болгох анхан шатны Tesuji, амьдрах, үхэх бодлогуудтай номнуудын жагсаалтыг өгж байна.
• Basic Techniques of Go
• Tesuji
• Strategic Concept of Go
• Life & Death
• Maeda’s Tsume Go Vols. 1-3 (in Japanese)
Энгийн | Эрхэмлэгч | Cерьезный |
Зөвхөн бодлогууд шинжлэх мөн хариуг нь нухацтай харах. | Бодлогуудыг харах гэхдээ долоо хоногт хамгийн багадаа 7 бодлогыг “төгс” бодох. | Өдөр бүр 5 бодлого төгс байхаар бодох. Өмнө нь бодож байсан бодлогуудаа дахин харах. |
Joseki (Талбайгаа хамгаалж нүүх, булангаа зөв эзэлж эхлэх)
Би Японд Го-р хичээллэж байх хугацаандаа joseki сурах гэж Гобан(5 чулууны зөрүүтэй тоглогч)-тай тоглох болгонд дэргэд минь Риу ирээд өөрийгөө joseki ерөөсөө ч мэдэхгүй бас намайг сураад ч хэрэггүй тоглолтыг чинь муу болгоно гэдэг байлаа. Би болохоор үүнд нь эргэлзээд байдаг юм. Уг нь өөрөө бол тоглолт дундаа өөрт боломжийн joseki бүтээчихдэг чадалтай тоглогч юм харин би бол биш. Над шиг эгэл хүнд бол Janice Kim-ийн “Мэдлэг бол хүч” зөвөлгөөг дагах нь зүйн хэрэг. Өөрөөр хэлбэл та тухайн нөхцөлд ямар нүүдэл зөв бэ гэдэгийг мэдэж байгаа бол энэ нь таны алдаа гаргах магадлалыг тэгрүү дөхүүлж болох ч өрсөлдөгч тань буруу хариу үзүүлж болно. Энэ л жинхэнэ аюулын харанга. Тэгэхлээр та хэцүү байдалд байгаа групээ хэрхэн амьдруулах талаар бодохын оронд талбайгаа хамгаалж нүүх нүүдлээ тооцоолоход цагаа зарцуулж болох юм.
ГЭХДЭЭ,Joseki-г зүгээр л цээжлэх нь таныг аюулд унагаж болдог. Joseki-д хийж байгаа нүүдлийнхээ ямар утгатайг мэдэхгүйгээр тоглох юм бол ярвигтай үетэй нүүр тулаад ирэхээр та юу ч хийж чадахгүйд хүрнэ.
Хэрвээ joseki дахь нүүдэл болгоныг та яагаад хамгийн сайн нүүдэл вэ гэдэгийг ойлгохгүй бол өрсөлдөгч тань joseki-с гадуурх нүүдэл хийх үед та яаж өөрт ашигтайгаар эргүүлэхийг мэдэхгүй болно гэсэн үг. Нэг зүйл мартах гэж байна, joseki-с гадуурх нүүдэл хийвэл хэдэн оноогоор торгуулдаг шүү. Joseki-г бүрэн эзэмшээгүй хүн бол паникт орж өрсөлдөгчөө бүр мөсөн алахаар улайрч байгаад өөрөө амархаан занганд уначихаж болдог. Тэр бүү хэл өрсөлдөгч “overplay” хийсэн үед цээжилчихсэн хүний хариу үйлдэл аажмаар замхарч өрсөлдөгч үүнээс нь ялалт авдаг.
“In The Beginning” (Ishigure) мөн “Opening Theory Made Easy” (Otake) номуудыг унших нь таньд тоглолт эхлэхэд болон тоглолтын явцад хүч өгөх болно. Хэрэв та өөрийгөө чухам л Joseki сурахад бэлэн гэж үзэж байгаа бол “Ishida’s dictionary” таньд joseki-н нэвтэрхий толь болж чадна.
Энгийн | Эрхэмлэгч | Cерьезный |
Joseki хэрэглэж өөрийгөө бүү зовоо. | Тоглолт бүрийнхээ дараах хэрэглэсэн joseki бүрээ дүгнэх. | Joseki-г хамгийн сайн сурах арга бол бүх joseki дахь нүүдэл бүр яагаад хамгийн сайн нь болохийг ойлгохоос эхэлнэ. Харамсалтай нь энэ бол маш хэцүү (энгийн сайн тоглогчдод ч мөн адилхан..). Гэхдээ сурсан бүхэн тань танд хэрэг болж л таараа. Сурах явцдаа joseki хэрэглэсний дараагаар хоёр тал хоёулаа адил нөхцөлд байгаа гэдгийг байнга санаж байснаар тухайн байрлалуудыг нягтлах чадвар сайжрах болно. |
Про Тоглолтууд
Про тоглогчид сургалтынхаа нэг хэсэгт заавал эртний мастеруудын тоглолт болон тогтмол болдог тэмцээнүүд дээрх хамгийн сайн тоглогчдын тоглолтууд (нээх дүрэмүүд хэрхэн хөгжиж өөрчлөгдөж байгааг харахын тулд) багтаасан байдаг нь уламжилал болсон. Нилээн олон анхлан сурагчид надаас энэ сургалт нь про тоглогчидод тохиромжтой эсэхийг асууж байсан, тийм ээ про тоглогчидод харин ч тохиромжтой сургуулилт болж өгдөг. Гэвч тун сайн анхлан сурагчийн хувьд дан зэрэгт хүрээгүй л бол энэ сургалтыг хэрэгжүүлэх нь хамгийн өгөөжгүй зам байж болох юм.
Мэргэжлийн тоглолт дээрх нүүдэл бүрийн түвшин үнэхээр өндөр байдаг ба хэд хэдэн нүүдлийг маш хүчтэй энгийн тоглогч хүртэл ойлгоход маш их чадвар шаарддаг. Нэг бүрчилсэн тайлбартайгаа байгаа бол магадгүй тус болох ч сул тоглогчид бол байрлалын талаарх ойлголтоос өөр нэг их зүйл олж авахгүй гэж бодож байна. Намайг бүү буруугаар ойлгоорой, про тоглолтууд мэдээж үнэ цэнэтэй байлгүй яахав гэвч үүнд зориулах цагаа тайлбартай тоглолтуудыг багтаасан ном уншихад зориулсан нь анхлан суралцагчдад илүү үр дүнтэй байх болно. Чулууны байрлал бүрийг толгойд үлдэхээр ойлгомжтой тайлбарласан бас анхлан сурагчдад авах зүйлтэй хэрэг болохуйц тоглолтуудыг сонгож багтаасан ном унших нь энэ тэндээс олсон про тоглолтуудыг судлалаас илүү үр дүнтэй байх болно.
Энгийн | Эрхэмлэгч | Cерьезный |
Про тоглолтуудыг эхлэлээс нь дагаад тоглоод бай. | Нарийн дүгнэлт хийгдсэн про тоглолуудыг тогло ингэх явцдаа тайлбаруудыг нүүдэл бүртэй нь холбож ойлгох гээд оролд. Хэрэв таньд тайлбартай тоглолт байхгүй бол дагаж тоглож байхдаа нүүх гэж буй нүүдэл бүрийг нь ямар утгатай болохыг мэдэх гэж оролдох хэрэгтэй. | Дараагийн нүүдэл ямар утгатай болохыг тааж олох, тоглолтыг нэг бүрчилэн цээжлэх хүртэлээ тогло. Цээжлэхийн хувьд хамгийн сайн арга бол нүүдэл бүрийн утгыг ойлгох юм. |
Тоглох хүсэл эрмэлзэл
Энэ хэсгийг хамгийн сүүлд тавьсан нь нэг их чухал биш учраас гэсэн утгатай биш бөгөөд нөгөө 4 ойлголтоо хэрэгжүүлж сурахад туслах учраас юм. Хэр зэрэг хурдан сайжирч байгааг тань илтгэх гол зүйл нь “Го сурах” хүсэл эрмэлзэл тань билээ. Үүнийг өдөр бүр хардаг сонсдог “Эерэг бодлын хүч” гэсэн балай зүйлтэй холихгүй байна уу. Гуйж байна. Товчхондоо гэвэл өөрөө хүсэж илүү сайн тоглох гэж хичээх мөн сурсан зүйлээ тоглолтондоо хэрэгжүүлэхийн тулд мэрийх нь хамгийн чухал гэх гэсэн юм. Миний энэ хэлсэн үг таньд дэндүү ойлгомжтой хэн ч мэдэхээр зүйл гэж санагдаж болох ч үгүй шүү! Ихэнх анхлан сурагчид өөрийн суралцсан (буруу сурсан зүйлийнх нь талаар хэлж байна) зүйлээ үргэлжлүүлсэнээр гахайлтайгаар сайжирч байна гэж боддог. Харамсалтай нь ингэж сайжрах нь хэдхэн хүний хувьд л боломжтой зүйл байдаг.
Тоглох явцдаа заавал бүр заавалчгүй шүү! тактикууд, хориглох зүйлсийг болон номноос (эсвэл хүчтэй тоглогчоос) сурсан зүйлүүдээ эргэж санах гэж хичээгээд түүнийгээ хэрэгжүүлнэ гэдэгтээ итгээд өөрийгөө тоглолтондоо бүрэн өгөх хэрэгтэй.
Нээрээ, Техник эсвэл тактикийг сурахад жам болчихсон үе шат байдаг.
1. Шинэ тактик сурна. (Номноос эсвэл хүчтэй тоглогчоос)
2. Өөрөө ч мэдэлгүй цаанаасаа л тэр тактикаа тоглолтондоо ашиглаж эхэлнэ.
3. Тактикаа өөрийн болгочихоод түүнийгээ зөв газар нь хэрэглэхийн тулд мэдэрхүйгээ сайжруулж эхэлнэ.
Яалтчгүй үнэн бол шинэ тактик таны өмнө гараад ирхээр эхэндээ маш тавгүй санагдах болно. Үнэндээ бол хэрэв дээр байгаа 3-р үед хүрье гэж байгаа бол 2-р үеийг давах л хэрэгтэй. Хамгийн гол нь таньд зөв юм шиг харагдаж байгаагаас илүү бодоод үзэхэд хамгийн зөв нь аль нь байна түүнийг л хэрэгжүүл. Тэгээд удах тусам энэ тактик таньд наалдаж эхэлнэ мөн та ч дагаад сайжрана. Ихэнх хүн үүнийг хэцүү гэж үздэг. Шалтгаан нь ойлгомжтой: яагаад гэвэл сайн ойлгоогүйгээр нүүх нь өөрийгөө аюулд унагаж байгаа мэт санагдуулахаас гадна энэ аюул нь Го-д бол “ялагдах” гэсэн утга авчирдаг. Гэхдээ зорилго тань үнэхээр л сайжрах бол хожих хожиглох дээр анхаарлаа бүү тавь. Нээрээ шүү. Харлдаа би одоо 6дан миний 5кюү байхдаа хэд ялагдаж байсан нь одоо хэнд хамаатай юм?
Үүнийг хийж сурах хэдэн заль байдаг. Сургалтын тоглолтын үед өөрийгөө хая. Энэ нь мэдээж cерьезный тоглохгүй гэсэн утгатай биш шүү. Нэг их хүчлэж биш зүгээр тоглож чадах хамгийн сайнаараа л тогло. Го-н хамгийн сайхан зүйл нь та зүгээр бодсоор байгаад л сайжрах явдал юм. Таньд тоглолтондоо хэрэглэж болохоор хэдэн жишээ өгөе.
• Нүүдэл бүрийнхээ өмнө (дайтаж байхдаа хүртэл) хөлөг дээрх хамгийн том газраа хаана байгааг хараад тэр газарын хүвьд хамгийн оновчтой нүүдэл аль цэг болохыг бодох.
• Empty triangle хийхгүй байх.
• Гарцаагүй таслагдах Knight Move хийхгүй байх.
Орчуулсан: Н.Хандсүрэн