2017 оны 4-р сарын 15 бямба гарагт Улсын аварга шалгаруулах багийн 4-р тэмцээн амжилттай болж өнгөрлөө. Уг тэмцээнд шилдэг 24 тамирчин 6 багт хуваагдан өрсөлдөн юм. Тэмцээний ахмад нь 78 настай Ямада гуай байсан бол хамгийн залуу нь 8 настай Б.Анир байлаа.
Уг тэмцээний ялагчаар Р.Тунгалаг, Г.Болд, Т.Төгөлдөр, Мөнгөнтамир нарын баг тодорч 2017 оны багийн Улсын аварга боллоо.
Хүрэлцэн ирсэн нийт тоглогчиддоо баярлалаа.