Monday, November 28, 2016

Японы Элчин Сайдын нэрэмжит Цомын төлөө 13-р тэмцээн дүнгээ гаргалаа

Тэмцээний дараах дурсгалын зураг
11-р сарын 27 ням гарагт Монгол-Япон төвийн их танхимд Японы Элчин Сайдын нэрэмжит Цомын төлөө 13-р тэмцээн болж өнгөрлөө. Дорноговь аймаг, Зүүнхараагаас тус бүр 2 тамирчин хүрэлцэн ирж амжилттай оролцлоо. Тэмцээнийн хамгийн ахмад нь 78 настай Ямада гуай байсан бол хамгийн бага нь 7 настай Б.Анир байлаа.  Нийт 30 тамирчин Дээд ба Дэд гэсэн хоёр хэсэгт хуваагдан макмахон системээр 5 өрөг тоглолоо. 










Дээд хэсэгт
1-р байр Ц.Оюутбилэг
2-р байр Б.Долгорсүрэн
3-р байр Ц.Сансар

Дэд хэсэг
1-р байр О.Анударь
2-р байр Б.Анир
3-р байр Б.Этүгэн


Тэмцээний хаалтын ажиллагаад Япон Улсын Элчин Сайд Яамны зөвлөх Кикүчи Минорү гуай оролцон үг хэлж Шилжин явах цом медалийг гардуулав. Уг тэмцээнийг зохион байгуулж хамтран ажилласан Япон Улсын Элчин Сайдын Яам,  Кикүчи Минорү, Ямамото, Такигүчи, Болортуяа нарт Монголын Го-гийн Холбооны зүгээс талархал илэрхийлж байна. 

Тэмцээний нэгдсэн дүн


Зурагнууд