2014 оны 10-р сард зохиогдох Го-гийн Хос тоглолтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох орныг энэ оны 5-р сард зарлах юм. Улс орнууд хоёр жилд нэг удаа оролцдог бөгөөд манай улс 2006,2008,2010,2012 онуудад оролцож ирсэн түүхтэй билээ. Энэ уламжлал дагуу Монгол улс 2014 онд оролцох эрхийг авах учиртай. Хэрэв энэ эрхийг уламжлал ёсоор манай улсад олговол шинэ залуу үеэ дэмжиж хүүхдүүдээс (урьдчилсан байдлаар удахгүй нас зарлана) нэг эрэгтэй нэг эмэгтэйг сонгон шалгаруулж оролцуулах юм. Сонгон шалгаруулалтыг 4-р сарын сүүл орчимд хийх ба нийт тамирчин хүүхдүүддээ сонгон шалгаруулалтад бэлтгэлтэй байж амжилттай оролцон эрх авч Дэлхийн аваргад явахыг хүсэж байна.