Monday, January 27, 2014

Инсейгийн талаар дурьдахад


  • Инсей гэж юу вэ? 
Инсей гэдэг нь Японд хэрэглэгддэг нэр ба энэ нь мэргэжлийн тоглогч болохын тулд хичээллэж буй хүмүүсийг хэлдэг байна. Го-гийн инсейг жил бүр зохион явуулдаг мэргэжлийн тоглогчдын тэмцээний үеэр тодруулдаг юм. 
  • Яаж инсей болох вэ? 
Энэ хүсэлтийг Хятад, Солонгос, Тайвань мөн Хойд Солонгосоос бусад улсын инсей болох хүсэлтэй тоглогчид Nihon-Ki-in гаргасан дараах зааврын дагуу ирүүлэх боломжтой юм.  

1.
Nihon Ki-in гаргасан зааврын дагуу хүсэлт илгээх хэрэгтэй.
(i)
Хүсэлт (Application)
(ii)
Сүүлийн гурван тоглолтын бичлэг (Инсей-ийн багшаар хянуулсан байх хэрэгтэй).
Жич: Тоглолтынхоо бичлэгийг илгээхдээ тулааны оргил үеийг харуулсан байх хэрэгтэй. Тэр өргөнд та хожсон эсвэл хожигдсон чинь чухал биш юм. Харин хэн цагааныг авч тоглосон, хэн нь харыг авч тоглосоныг нь бичихийн ялдамд он сарыг нь мөн тэмдэглэх хэрэгтэй. 
(iii)
Танай улсын Го-гийн холбоонд өгөх зөвлөмж: Хүсэлтийг хүлээн авах нөхцөлүүд
(a)
Хүсэлт илгээх үедээ заавал 25 эсвэл түүнээс доош настай байх ёстой.
(b)
Японд хувийн найдвартай батлан даагчтай байх ёстой. 
(c)
Тухайн хүний Японд амьдрах болон суралцах хугацаандаа хэрэглэх зардлын мөнгийг баталгаажуулсан банкны сертификат. 
(d)
Таны Японд амьдрах сууцны эзнээр (эрэгтэй эсвэл эмэгтэй) энэхүү хүсэлт(application)  нь баталгаажсан байх. 
(Nihon Ki-in нь таны амьдрах байрлах газрыг хайж өгөхгүй мөн батлан даагч).

2.

Удирдах зөвлөлийн шалгалт
Энэ нь 1 (i), (ii) болон (iii)-ийн шаардлагуудыг хангасан эсэхийг шалгах болно. 

3.

Визний өргөдөл мэдүүлэх 
Хүсэлт хүлээн зөвшөөрөгдсөн тохиолдолд та өөрийн улсынхаа Японы элчин сайдын яаманд ирж Сонгогдсон эрхийн бичиг (Certificate of Eligibility) болон пасспортын хамт өгнө үү. 

4.

Nihon Ki-in-д шалгалтын болон элсэлтийн төлбөрийг шилжүүлэх. 
Эхний жил нийдтээ 250,000 орчим иен шаардлагатай. Энэ зардал дээр нэмэгдээд сургалтын зардал орно. (2008 оноос хойш энэ зардал нэмэгдсэн юм) 

5.

Японд ир, тэгээд дараа нь Инсей-гийн гараагаа эхэлнэ дээ. 


Илүү их мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар захидал илгээгээрэй. 
e-mail:'overseasdept@nihonkiin.or.jp'








Эх сурвалж:
http://www.nihonkiin.or.jp/english/insei.htm

Орчуулсан: О.Дэчмаа