Saturday, August 3, 2013

Го-гийн мэдээ: Lee Younggu vs Iyama Yuta – 18th LG Cup

Энэ удаад та бүхэндээ www.gogameguru.com сайтийн Go Commentary буюу Го-гийн тойм сэдвийн дор нийтлэгддэг Го-гийн тайлбарлагч Юонгил Ан-ы бичсэн нэгэн нийтлэлийг хүргэж байна.

18 дахь удаагийн LG-ийн цомын тэмцээн: Ияама Юта-гийн эсрэг Ли Юонгу
                                Зүүн гар талаас Ли Юонги, баруун талд Ияама Юта

Энэ тоглолт нь Ияама Юута болон Ли Юонгу хооронд болсон 18 дахь удаагийн LG-ийн цомын төлөөх тэмцээний 16 дахь үеийн тоглолт билээ.

Ияама Юта
Ияама Юта нь 9-р дантай Японы номер нэг тамирчин юм. Тэр одоогоор Японы үндсэн долоон цол хэргэмээс тавыг нь хүртээд байгаа билээ. Тиймээс тэр бараг л өөрийн орондоо дийлдэшгүй нь болоод байгаа юм.
Тэрээр дотоодын маш олон тэмцээнд удаа дараалан оролцсон болохоор олон улсын тэмцээнд оролцохоо түр хойшлуулсан боловч энэ тэмцээнээс эхлэн эргэн олон улсын тэмцээнд оролцож эхэлсэн.
Тэр энэ тэмцээнд 32-р тойрогт Хятадын 3-р дантай Зиан Тао-д ялагдсан боловч олон мянган Японы хөгжөөн дэмжигчид нь түүнийг олон улсын тэмцээнүүдэд өндөр амжилт үзүүлээсэй хэмээн хүсэж байна.

Ли Юонгу
Ли Юонгу нь 9-р дантай. Одоогоор Солонгостоо 14-т бичигддэг тамирчин юм. Тэр 2011 онд зохиогдсон 7 дахь удаагийн Price Information Cup-д түрүүлсэн юм. Энэ нь түүний анхны тэмцээн байсан ба түүнээс хойш ямар ч тэмцээнд түрүүлээгүй юм.
Тэрээр саяхан албан хүчээр тэнгисийн цэргийн флотод албаа хааж дуусгасан 9-р дантай Вон Сеонжинийг энэ тэмцээнд хожсон нь азтай хэрэг болсон юм.
Ли нь 32-р тойрогт Тайванийн цорын ганц төлөөлөгч болох 8-р дантай Шиао Зиэнхао-г ялсан.
Энэ тэмцээн нь энэ хоёрын хувьд анхны хамтдаа оролцож байгаа албан ёсны тэмцээн бөгөөд 2007 онд тэд International Rookies /Шинэ тоглогч нарт зориулсан олон улсын тэмцээн/ гэх тэмцээнд орж байсан билээ. Тэр үед Ли Юонгу нь хожиж байсан хэдий ч түүнээс хойш багагүй хугацаа өнгөрчээ.

Нийтэлсэн Юонгил Ан

Эх сурвалж: gogameguru.com
Орчуулсан О.Дэчмаа(5к)