Monday, March 18, 2013

Европын Өсвөрийн Го-гийн аварга шалгаруулах тэмцээн

Европын Өсвөрийн Го-гийн аварга шалгаруулах тэмцээн 3-р сарын 8-10 өдрүүдэд Унгарын Будапешт хотноо болж өнгөрлөө. 12,16,20 гэсэн гурван насны ангилалаар явагдсан уг тэмцээнд зүүн Европынхон уламжлал ёсоор дахин давамгайлжээ. 20 хүртэл насанд Словакын аварга Павол Лизи-6дан түрүүлсэн бол  Израйлийн Али Жабарин-6дан, Чехийн Лукас Подпера-6 дан, Оросын Александр Вашуров-5дан, Германы Йонас Велтике-4дан, Чехийн Франчесик Цага нар дарааланг оржээ. Энэ насанд нийтдээ 10 улс орсон байна.


Харин 16 хүртэлх насанл 47 тамирчин орчны тал нь унгарчууд байлаа. Гэвч Оросын Стефан Попов-3дан, Румыны Сильвистру Стейт-1дан, Оросын Вячеслав Кажмин-2дан эхний гуравт оржээ.

12 хүртэлх насанд 64 тамирчин орсны ихэнхийг Орос, Унгар, Украйнчууд эзэлж бйалаа. Украйны Валерий Крушельницкий-1дан  энэ удаа хоёр дахиа түрүүллээ.   12-16 насанд түрүүлсэн тамирчид  энэ 8-р сард Прага хотод болох Дэлхийн Өсвөрийн Го-гийн аварга шалгаруулах тэмцээнд орох юм.