Tuesday, June 20, 2023

Тэмцээний бүртгэл эхэллээ

 

“ЦОНЖИН КАП 2023” ОЛОН УЛСЫН НЭЭЛТТЭЙ ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ
1. Нийтлэг зүйл
Монголын Го-ийн холбоо, “SNOW BARS” ХХК болон ХХК “Хүннү тур” ХХК хамтран “Цонжин кап 2023” аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахаар боллоо.
• Уг тэмцээн нь өсвөр, залуучууд, ахмад үеийн го тоглогч нарт ур чадвар суулгах, олон улсын тамирчидтай туршлага солилцох өндөр ач холбогдолтой юм. Тэмцээний зорилго нь Го-гийн спортыг сурталчлах, сонирхогчдын тоог нэмэгдүүлэх, тамирчны бэлтгэлийг хангах, тамирчдын идэвхийг нэмэгдүүлэхэд оршино.
• Тэмцээнийг Монголын Го-гийн холбоо зохион байгуулна. Ивээн тэтгэгчээр “Snow bars” ХХК болон “Хүннү тур” ХХК ажиллана.
• Тэмцээн Монголын Го-ийн холбооны дүрмийн дагуу явагдана.
2. Тэмцээний шаардлага
• Насны хязгаар байхгүй.
• Иргэншил хамаарахгүй
• Тоглолтоо бүрэн дуусгаж чаддаг байх
3. Тэмцээний журам
• Рейтинг тооцно.
• 19*19 хөлөг дээр тоглоно. Коми 6.5 оноог харын талаас хасаж тоолно.
• Цагийн хяналт нэг талдаа 45 мин + 30 сек-ийн 3 бёо-ёми. Цаг дуусвал хожигдсонд тооцно.
• Макмакон системээр 4 түвшинд (4-2-1-0 оноотойгоор) хуваагдан 6 өрөг тоглоно.
Дантай тамирчид 1-р хэсэг
1кюүгээс-5 кюү 2-р хэсэг
6 кюүгээс-10 кюү 3-р хэсэг
11 кюүгээс дээш 4-р хэсэг
• Дүнг SCOREX+SOS+SOSOS+шүүгчийн шийдвэрийн дагуу гаргана.
• Тоглолт дууссаны дараа шүүгчид заавал мэдэгдэж тэмдэглүүлнэ.
• Тэмцээн 2023.07.01-02-ний бямба, ням гаригт 9:30 цагаас эхлэнэ.
2023.07.01
o Нээлт 9:30-10:00
o 1-р өрөг 10:00-12:00
Цайны цаг 12:00-13:00
o 2-р өрөг 13:00-15:00
o 3-р өрөг 14:00-17:00
2023.07.02
o 4-р өрөг 09:00-11:00
o 5-р өрөг 11:00-13:00
o Цайны цаг 13:00-14:00
o 6-р өрөг 14:00-16:00
o Хаалт 16:00-16:30
4. Шагнал урамшуулал
1-р байр Цом, Алтан медаль, Өргөмжлөл 500 000 төгрөг
2-р байр Мөнгөн медаль, Өргөмжлөл, 300 000 төгрөг
3-р байр Хүрэл медаль өргөмжлөл, 200 000 төгрөг
Тусгай байр
2-р түвшинд хамгийн өндөр амжилт үзүүлсэн Өргөмжлөл 50 000 төгрөг
3-р түвшинд хамгийн өндөр амжилт үзүүлсэн Өргөмжлөл 50 000 төгрөг
4-р түвшинд хамгийн өндөр амжилт үзүүлсэн Өргөмжлөл 50 000 төгрөг
5. Зохиогдох газар, хугацаа, бүртгэл, хураамж
• Хаана: Хүннү тур амралтын газар зохиогдоно.Тэмцээний өглөө нэгдсэн журмаар автобусаар хүргэнэ.
• Хэзээ: 2023 оны 07-р сарын 01-02 (бямба, ням) гарагт 09:00 цагаас эхлэнэ.
• Бүртгэл 2023.05.29-ноос 2023.06.16-ны Баасан гарагийн 18:00 цаг хүртэл бүртгэлийн линкээр онлайнаар явагдана.
• Мандатны хураамж төлсний дараа бүртгэлийн линкээр бүртгүүлнэ.
• Бүртгэлийн хураамж: 10,000 төгрөг. Хаан банкны 5176266645 дугаартай МОНГОЛЫН ГО-ГИЙН ХОЛБОО дансанд тушаана. /гүйлгээний утга дээр: мандатны хураамж, нэр, утасны дугаар бичих/
6. Шүүгч
• Ерөнхий шүүгч Р.Тунгалаг (Улсын шүүгч)
Туслах шүүгч
7. Болзол
• Спортын 1, 2, 3 зэргийг Монголын Го-гийн холбооны Цол зэргийн зөвлөлөөс тэмцээний амжилт, ур чадварыг харгалзан олгож болно.
Харилцах утас 90101093
Бүртгэл доорх линкээр /Зөвхөн онлайнаар бүртгүүлнэ/