Допингийн эсрэг үндэсний дүрэм батлагдсантай холбоотойгоор манай холбооноос допингтой холбоотой асуудалд хариуцлагатай хандан ажиллах шаардлага урган гарсан билээ. Тиймээс допингтой холбоотой асуудлаар Монголын Го-гийн Холбоог төлөөлж ажиллах сайн дурын ажилтан шаардлагатай байна. Допинг хариуцсан ажилтан нь:
Олон улсын Допингийн дүрэм журмын талаар бүрэн ойлголттой байх
Допингийн эсрэг үндэсний дүрмийн талаар бүрэн ойлголттой байх
Дотоод гадаадад допингийн асуудлаар Холбоог төлөөлж аливаа хурал, уулзалтад оролцох
Нийт тамирчдад допингийн талаар цогц мэдлэг олгох хэмжээний сургалт зохион байгуулах
Допингийн талаарх бүрэн гарын авлага, сургалт сурталчилгааны материал бэлдэх
Допингийн жагсаалтад орсон эм, эмийн зүйлийн талаар бүрэн мэдлэгтэй байх
Тамирчдад допингийн эсрэг үзэл санааг сурталчлах
Допингийн эсрэг Холбооны төлөвлөгөөг боловсруулж ажиллах
Англи хэлний ярианы болон бичгийн мэдлэгтэй, бичиг баримт боловсруулах зохих ур чадвартай байх шаардлагатай.
Допинг хариуцсан сайн дурын ажилтан нь Цол зэргийн зөвлөлийн бүрэн эрхт гишүүн болно.
Дээрх нөхцөл шаардлагын дагуу ажиллах хүсэлтэй иргэн нь хүсэлтээ емейлээр эсвэл GOOGLE FORM бөглөж өгнө үү
Монголын Го-гийн Холбоо
Email: contact@mongoliango.com