Friday, May 13, 2022

357 НҮҮДЛИЙН ДАРАА 0.5 ОНООГООР ЭХНИЙ ӨРӨГ ДУУСЛАА

Хонинбо (Honinbo-мэргэжлийн том цолнуудын нэг) цолны төлөөх 77-р удаагийн тэмцээний эхний тоглолт Японы Каназава хотод болж эхний өргийн ялагчаар Ияма Юта өрсөлдөгчөө ердөө хагас оноогоор (0.5) хожжээ. Энэ өрөгт нийтдээ 357 нүүдэл хийгдсэн нь тус тэмцээний түүхэн дээд амжилт болж байгаа юм. Хоёр өдөр  үргэлжилсэн уг өргийг давхар шүүж байсан хиймэл оюун ухааны програм 150 дахь нүүдлээс эхлэн 300 дахь нүүдэл хүртэл хэн нь тодорхой ялахыг харуулж чадахгүй байсан байна. Дараагийн өрөг 5-р сарын 24-25 өдрүүдэд болно.