Monday, March 22, 2021

А ЗЭРЭГЛЭЛИЙН ТЭМЦЭЭН

 А ЗЭРЭГЛЭЛИЙН ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ

ЗОРИЛГО: Улсын зэрэг цолны олгох журамд дурдсан өргийн тоог биелүүлэх, Дээд Лигийн тамирчдын тоглолтын тоог нэмэгдүүлэх, бүх тамирчдын рейтингийг тэнцвэржүүлэх, цар тахлын үед тэмцээн уралдаанд оролцох боломжоор хангах, тамирчдыг сэдэлжүүлэх, урамшуулах, байнгын бэлтгэл ур чадварыг сайжруулах зорилготой болно
ОРОЛЦОХ ТАМИРЧИД:
15кюү + (доод хэсэгт орж буй тамирчид тоглолтоо бүрэн
дуусгах чадвартай байх)
ХААНА:
онлайнаар /gokgs.com/ сервер дээр
ХЭЗЭЭ:
2021 оны 3-р сарын 27 бямба гарагт 6 өрөг тоглоно
1-р өрөг: 10:00
2-р өрөг: 11:30
3-р өрөг: 13:30
4-р өрөг: 15:00
5-р өрөг: 16:30
6-р өрөг: 18:00
БҮРТГЭЛ: facebook группт зарласан “БҮРТГЭЛ - А зэрэглэлийн тэмцээн” гэсэн постын доор комментоор эсвэл утсаар бүртгүүлэхдээ
1. gokgs серверт бүртгүүлсэн username буюу ID
2. Өөрийн овог нэр
3. Харьяа клубын нэр
4. Утасны дугаар (зөвхөн хувь чатаар)
3-р сарын 26 өдрийн 14:00 цаг хүртэл бүртгэл үргэлжилнэ
ШАГНАЛЫН САН ( 200000 ТӨГРӨГ)
Дээд хэсэг:
1-р байр 60000 төгрөг
2-р байр 50000 төгрөг
3-р байр 40000 төгрөг
Дунд хэсэг:
1-р байр 30000 төгрөг
Доод хэсэг:
1-р байр 20000 төгрөг
Шагналаас ХХОАТ-ын хуулийн дагуу суутгал авахыг анхаарна уу
ТЭМЦЭЭНИЙ ГОРИМ:
Стандарт, А зэрэглэлийн тэмцээн. 19*19 хөлөг дээр, чулуу тавихгүй (handicap 0), коми 6.5, үндсэн цаг 30 минут, бёо-ёми (byo-yomi time ) 30 секундээр 1 удаа (byo-yomi periods) рейтинг тооцох тул тоглолт бүр чухал
ДҮН ГАРГАХ:
Scorex+sos+sosos+шүүгчийн шийдвэр
Тамирчид маргаантай өрөг дээр эсвэл тоглолтоо дууссаны дараа шүүгчид хандах хэрэгтэй.
АНХААРАХ ЗҮЙЛС
1. Сайтад зааврын дагуу бүртгүүлж бүртгэл үүсгээрэй
2. Дараа нь өөрийн нэрээр нэвтрэн орж үзээрэй. Зарим тохиолдолд програм суухгүй байх буюу java нэхэх тохиолдол гарч болно.
3. Платформтай танилцаж тоглолт хийгээрэй
4. Гар утаснаас орох бол интернэт хөтчөөс shin.gokgs.com/ гэх хаягаар ордог
5. Та бүхэн ямар нэг програм ашиглахгүй, хууран мэхлэхийг оролдохгүй гэдгийг тань мэдэж байгаа боловч ийм асуудал гарвал цаашид онлайн тэмцээн зохиох итгэл төрөхгүй болно. Энэ нь манай го-гийн хөгжилд сөргөөр нөлөөнө. Та бүхнийг шударгаар өрсөлдөж го-гийн хөгжлөө дэмжинэ гэж итгэж байна. Хэрэв хууран мэхэлсэн бол олон улсын жишгийн дагуу тухайн тоглогчийн онлайн болон танхимын тэмцээнд орохыг эрхийг бүх насаар нь хасах болно.
6. Цаашид төлөвлөсөн тэмцээнүүд хүлээгдэж байгаа учир энэ удаагийн тэмцээндээ амжилттай оролцоорой. Мөн анх орж байгаа болон эхлэн суралцагч нар туршлага хуримтлуулаарай
7. Видео заавар дээр өмнөх тэмцээний өрөөний нэрийг дурдсан байгаа тул "А зэрэглэл" гэсэн өрөөг энэ удаа хайж олоорой
8. Өрөг бүрийн оноолтыг группт нийтлэх ба оноолтоос өөрийн өрсөлдөгчийг мэдэж авсны дараа өрөөнд орж тухайн өрсөлдөгчтэй тоглолт үүсгэнэ. Тоглолт үүсгэхдээ хөлгийн хэмжээ, цаг, бёо-ёми, коми зэргийг дээр дурдсны дагуу тохируулж харилцан нягтлах хэрэгтэй
9. Тоглолт дууссаны дараа хожсон хожигдсон хоёр тоглогч надад мэдэгдэх үүрэгтэй юм шүү.
10. Тэмцээнтэй холбоотой асуудлыг фб болон 90001618 утсаар асуугаарай
11. Тэмцээний үеэр гадаад оронд байгаа нь фб-дээ онлайн байх хэрэгтэй. Монголд байгаа нь мөн онлайн байхын зэрэгцээ утсаа асаалттай байлгаарай.
12. Тэмцээний оноолтыг жагсаахдаа рейтингийн дагуу жагсаах ба шинээр орж байгаа тамирчид 1600 рейтингтэй эхэлнэ
Амжилт хүсье (MGA)



А зэрэглэлийн тэмцээний эцсийн дүн
  1. Р.Тунгалаг (60000 төгрөг)
  2. Ц.Сансар (50000 төгрөг)
  3. Ц.Төгсбилэг (40000 төгрөг)
Тусгай дунд: Г.Болд (30000 төгрөг)
Тусгай доод: Ш.Ичинхорлоо (20000 төгрөг)
Оролцсон бүр тамирчиддаа баярлалаа. Дээрх хүмүүс иргэнийн үнэмлэхний зурагны хамт дансаа өгөөрэй