Saturday, September 12, 2020

ОНЛАЙН ТЭМЦЭЭН 1

 Онлайн тэмцээн 1 зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа. Тэмцээнд 11 тамирчин оролцлоо.

Sansar Tsolmon 1- байр 100 000 төгрөг
tungaa 2- байр 50 000 төгрөг
oyutbileg
Золжаргал
1997 (шагналт байр best kyu player 30 000 төгрөг)
michka (шагналт байр best kyu player30 000 төгрөг)
ArVanTrade (шагналт байр best kyu player30 000 төгрөг)
Khaliun (шагналт байр best kyu player 30 000 төгрөг)
Dechmaa Otgonmaa (шагналт байр best kyu player30 000 төгрөг)
EtugenBayarjargal
Tselmuuntselmuun
Тэмцээнд оролцсон болон бүртгүүлсэн нийт тамирчиддаа баярлалаа. Улам өндөр амжилт хүсье
Монголын Го-гийн холбоо


Онлайн 1 тэмцээний талаар...
Уг тэмцээнийг online-go.com сервэр дээр зохион байгуулсан билээ. Гэвч яг тэмцээн эхлэх цагт нүүр хуудсанд байх шаардлага болон бусад техник алдааны улмаас зарим тамирчид онлайн байсан ч оролцож чадаагүй болно. Тэмцээнд оролцож чадаагүй тамирчдаас уучлал хүсэж байна.
Мөн тэмцээнийг оноолт хэдийгээр swiss байсан боловч ойлгомжгүй оноолт явагдаж эхний байрууд хоорондоо тоглохгүйгээр тэмцээнийг өндөрлөсөн байна.
Мөн бүгдийг уг сервер автоматаар тохируулж байгаа учир зарим нэг засах боломжтой байсан алдааг тэмцээнийг зохион байгуулагчийн зүгээс засаж чадахгүй байлаа.
Дараагийн удаа https://pandanet-igs.com/communities/pandanet сервер дээр тэмцээн зохион байгуулахаар уг сервертэй холбогдсон ба бидэнд ROOM нээж өгөхөөр тохиролцлоо. Тиймээс оноолтыг саяын Солонгосын ерөнхий сайдын нэрэмжит цомын төлөө тэмцээнийг зохион байгуулсан аргаар буюу гар аргаар хийхээр төлөвлөж байна. Иймэрхүү тэмцээн зохион байгуулах боломжтой сервер бий болгохыг Олон улсын Го-гийн холбоо, Азийн Го-гийн холбоонд удаа дараа хүссэн боловч хийгдэж байгаа гэсэн хариу өгсөөр байгаа болно. Тиймээс дараагийн төлөвлөгөөт онлайн тэмцээн -2 цуцалж дахин зохион байгуулах ба тухайн үед зарлана.
Тиймээс нийт тамирчид pandanet дээр бүртгэл үүсгэж сервертэй танилцаарай. Ихэнх нь бүртгэлтэй байгаа гэж бодож байна. Тэмцээний үеэр фб хуудсаар тэмцээний оноолтыг танилцуулах тул бүх тамирчид facebook account нээнэ үү. Оноолтыг би өөрийн биеээр, шударгаар, компьютерийн програм ашиглан гаргах ба уг ажиллагаа дэлгэцийн бичлэг болгож байршуулна. Хэрэв хүсвэл миний оффис дээр хүрэлцэн ирж оноолт гаргаж буй процессийг ажиглаж болно.
Тамирчид тэмцээний удирдамжтайгаа сайтар танилцаж байхыг дахин зөвлөж байна.
Мөн https://mongoliango.blogspot.com/ хуудсанд байгаа хичээлүүдийг го сурахыг хүссэн найз нөхөддөө дамжуулж го-г түгэн дэлгэрэхэд туслаарай
Та бүхэндээ баярлалаа.
Монголын Го-гийн Холбоо