Friday, November 24, 2017

Азийн эмэгтэйчүүдийн анхдугаар тэмцээнд амжилттай оролцож 3-р байр эзэллээ


Азийн эмэгтэйчүүдийн аварга шалгаруулах ганцаарчилсан төрөлд манай тамирчин Р.Тунгалаг амжилттай оролцож 3-р байр эзэллээ. Тэрээр эхний өрөгт Тайланд (3d) ХонгКонг (5d) тамирчдыг ялж сүүлийн өрөгтөө Хятадтай (6d) тоглон ойролцоо оноогоор хожигдсон билээ. 


Азийн эмэгтэйчүүдийн аварга шалгаруулах багийн төрөлд Б.Халиун, О.Хулан, Б.Этүгэн нар амжилттай оролцлоо. Энэ тэмцээнд О.Хулан 2 хожил авч сайхан амжилт үзүүлэв. Түүхэн амжилт үзүүлж оролцсон нийт тамирчид, ивээн тэтгэсэн  Кали Хаккин ХХК-д баярласан талархсанаа илэрхийлье