Sunday, September 3, 2017

Доод Лигийн Чансаа тогтоох Намрын (2017) тэмцээний дүн

Доод Лигийн Чансаа тогтоох Намрын (2017) тэмцээн 9-р сарын 2 бямба гарагт Гокали клубын байранд явагдаж өнгөрлөө. Уг тэмцээнд 17 тамирчин өрсөлдөж Г.Номин-Эрдэнэ түрүүлж алтан медаль авсан бол Т.Төгөлдөр "эргэн ирэлт" хийж мөнгөн медаль хүртэв. Хүрэл медалийг сүүлийн 3 тэмцээний 15 тоглолтоос 12 хожил аваад байгаа Б.Халиун авлаа. Медальтнуудыг Дунд Лигийн Чансаа тогтоох Намрын (2017) тэмцээнд урьж байна. Хамгийн бяцхан оролцогчийн нэг Төгсжаргалан 3 хожилтойгоор 9-р байранд оржээ. Нийт тоглогчиддоо улам их амжилт хүсье. 

Монголын Го-гийн Холбоо