Зөвхөн кюүтэй тоглогчдын дунд улирал тутамд тогтмол зохион байгуулагдах, рейтинг тооцох А зэрэглэлийн тэмцээнд урьж байна. Бүх кюүтэй тоглогчид Макмахон системээр 5 өрөг 19*19 хөлөг дээр тоглоно. 1к-5к тамирчид 1 оноотойгоор бусад нь 0 оноотойгоор тэмцээнийг эхлүүлж бүгд таван өрөг тоглосны дараа дүн гаргахдаа 1-рт хамгийн өндөр оноотой, хамгийн өндөр SOS, хамгийн өндөр SOSOS дарааллаар шийдвэрлэнэ. Нэг хожил нэг оноо болно. Бусад тохиолдолд шүүгч нарын шийдвэрийг дагана. Тоглолт удааширвал цаг тавьж болно. Чулуу тавихгүй. Коми 6.5 хар өгнө.
ХЭЗЭЭ: 2016 оны 09-р сарын 24 бямба гараг 10 цагаас
ХААНА: Шутисын 1-р байр. Өргөө-2 кино театрын замын эсрэг талд 225 А тоот
ТЭМЦЭЭНИЙ ГОРИМ: 19*19 хөлөг дээр макмахон системээр 5 өрөг
ДҮН ГАРГАХ: Макмахон оноо+sos+sosos
БҮРТГЭЛ: 2016 оны 09 сарын 23 баасан гараг 18 цаг хүртэл
ЗОХИОН БАЙГУУЛАГЧ: Калихаккин ХХК
ШАГНАЛ:
1к-5к эхний шилдэг 3
1-р байр. Алтан медаль
2-р байр. Мөнгөн медаль
3-р байр. Хүрэл медаль
6к-30к эхний шилдэг 3
1-р байр. Алтан медаль
2-р байр. Мөнгөн медаль
3-р байр. Хүрэл медаль