Эхний өрөг |
Зөвхөн кюүтэй тамирчдын дунд зохиогдож байгаагаараа онцлогтой Чансаа тогтоох 2016 оны намрын тэмцээн Макмахон системээр 5 өрөг тоглож дүнгээ гаргалаа. Дээд хэсэгт Б.Тэмүүжин (1к) таван хожлоор түрүүлсэн бол Ц.Хатанбаатар (1k) , М.Ууганбат (1k) мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо. Дэд хэсгийг T.Төгөлдөр тэргүүлж алт хүртсэн О.Хулан, О.Анударь нар удаалж мөнгө хүрэл медаль авлаа.
Ерөнхий шүүгчээр Ц.Оюутбилэг (3d), Ц.Золжаргал (1d) нар ажиллав. Макмахон систем нь ойролцоо зэрэгтэй өрсөлдөгчтэйгээ оноолт таарах давуу талыг олгодог учир бүх тоглогчдын хувьд тун сонирхолтой тэмцээн болов. Уг тэмцээний дараа Зэрэг цолны зөвлөлөөс С.Нямбаатарт 2к зэрэг олгохоор шийдвэрлэсэн болно.
Дээд хэсэг (шар өнгөтэй бүлэг)
1-р байр Алтан медаль : Б.Тэмүүжин (1k)
2-р байр Мөнгөн медаль: Ц.Хатанбаатар (1k)
3-р байр Хүрэл медаль: М.Ууганбат (1k)
Дэд хэсэг (цэнхэр өнгөтэй бүлэг)
1-р байр Алтан медаль: Т.Төгөлдөр (7k)
2-р байр Мөнгөн медаль: О.Хулан (8k)
3-р байр Хүрэл медаль: О.Анударь (8k)