Sunday, December 20, 2015

Зүүнхараад тэмцээн боллоо


Зүүнхараа Депогийн нэрэмжит Го-гийн тэмцээнийг Зүүнхараа салбарын захирал н.Ичинхорлоо багшийн санаачилгаар зохион байгууллаа. Уг тэмцээнд тус хотын 22 хүүхэд 13*13 болон 19*19 хөлөг дээр хоёр хэсэгт хуваагдан өрсөлдсөн юм. Зүүнхараагийн хүүхэд багачуудад Го-г таниулан сурталчилж буй н.Ичинхорлоо багшдаа Монголын Го-гийн Холбооны зүгээс талархаж байна.  Уг тэмцээнд Б.Баттулга, Г.Болд нар шүүгчээр ажилласан болно.