Thursday, September 17, 2015

Тэмцээн зохион байгуулах тухай

Монголын Го-гийн Холбоо дотоодын тэмцээнийг зохион байгуулахдаа дараах журмыг баримтлан ажиллана. 


  1. Тэмцээнийг зохион байгуулахдаа Макмахон систем, швейцарь систем, тойргийн систем, хасагдах систем зэрэг олон улсад хүлээн зөвшөөрөгдөж хэрэглэгддэг аль нэг системийг хэрэглэнэ. 
  2. Тэмцээн нь мөнгөн шагналтай байж болно. Шагналын санг урьдчилан зарласан байна.
  3. Улсын аварга зэрэг улсын статустай тэмцээн мөнгөн шагналгүй байж болох ч медаль, түүнийг нотлох үнэмлэх (Өргөмжлөл) заавал олгох ёстой
  4. Тэмцээн зохион байгуулахдаа бүх нөхцөлийг (Удирдамж хэлбэрээр) тамирчдад урьдчилан зарлах ёстой ба тухайн тэмцээн эхэлсэн хойно аливаа өөрчлөлт хийхгүй.
  5. Оролцогчдын тоо болон бусад нөхцөл байдлаас хамаарч тэмцээний удирдамжийг өөрчилөхөд хүрвэл тоглолт эхлэхээс өмнө өөрчилнө. Өөрчлөлтийг бүх тамирчдад дахин танилцуулах ба дийлэнх олонхийн дэмжлэгийг авах ёстой.