Thursday, February 20, 2014

18 дахь удаагийн LG-ийн цомын төлөөх тэмцээний аварга нь хэн байв?

Туо Шиаши-гийн хамгийн анхны олон улсын хэргэм  

Туо Шиаши
18 дахь удаагийн LG-ийн цомын төлөөх тэмцээний сүүлчийн өрөг 2014 оны 2-р сарын 13-ны өдөр Солонгосын Сөүлийн их сургуулийн байранд болсон билээ. 

Туо Шиаши (3p) Зоу Рүйяан (9p)-ийг 2-1-ээр буулгаж авсан юм. Энэ нь Туо Шиаши-гийн хамгийн анхны олон улсын хэргэм авсан тоглолт байлаа. Хятадын зэрэг цолны холбооноос Туо-г одоо 9p буюу мэргэжлийн 9 дантай болгох хэрэгтэй гэж нэрийг нь дэвшүүлсэн байна. 






Шийдвэрлэх тоглолт 
Баруун гар талаас Туо Шиаши, зүүн гар талаас Зүо Рүйяан
254 нүүсний дараа тоглолт үндсэндээ дууссан юм. Гэвч Зүо бууж өгсөн. Хэрвээ тэр бууж өгөөгүй бол цагаан ердөө 2.5 оноогоор хожих байсан. Эл тулаан эхнээсээ авхуулаад л үнэхээр сонирхолтой тоглолт болсон. Хамгийн эхний тулаан хөлгийн баруун талд 22 дахь нүүдэл дээр эхэлж 42 дахь нүүдэл дээр үр дүн нь бараг харагдаж тоглолт харын талд буюу Зүо Рүйяангийн талд бага зэрэг нааштайгаар эргэсэн байв. Гэвч цагааны талаас 46 дахь нүүдэлдээ довтолгоо хийснээр тулаан үргэлжилсэн юм. Харын талын 75 дахь нүүдэл эргэлзээтэй байсан ч гэлээ цагааны 100 дахь нүүдэл дээр тоглолт дахин эргэж эхэлсэн юм. Цагааны 110 мөн 112 дахь нүүдэл нь үнэхээр сайхан ТЭСҮЖИ нүүдэл байсан ба цагааны тал тоглолтыг гартаа авсан байв. Цагааны 140 мөн 142 дахь сайн нүүдлүүдийн дараа харын тал үнэхээр асуудалд орсон байлаа. 158 дахь нүүдэл гэхэд цагааны тал илт хожсон харагдаж байв. Цагааны 160 дахь нүүдэл маш хайнга нүүдэл байлаа. Ингээд хар дахин гүйцэж эхлэв. Туо жаахан ч гэсэн тоглолтыг эргүүлж чадсан хэвээрээ байв. Туо-гийн төгсөлтийн нүүдлүүд үнэхээр төгс гэж хэлж болохоор байв, цагаан яаж ч хичээгээд харыг гүйцэж чадаагүй юм даа. 
Тоглогчид ирж байгаа нь
Тоглогчид 
2014 оны 2-р сарын байдлаар Зүо Рүйяан нь Хятад улсад 5-рт харин Туо Шиаши нь 6-т бичигддэг. Тэд хоёулаа 1991 онд төрсөн. 2013 онд Luoyang Longmen Qisheng-ий тоглолтон дээр Зүо нь Туо-г 3-2-ын харьцаатайгаар буулгаж авч байсан юм. Эхэндээ Туо 2 дараалан хожиж байсан боловч 3 дараалан Зүод хожигдсон. Гэсэн хэдий ч Туо LG-ийн цомын төлөөх 18 дахь удаагийн тэмцээнд хариугаа авч чадлаа. 



Шийдвэрлэх тоглолтын өмнө 
Нэг дэх өрөг 
Түо цагааныг авч тоглон 274 нүүдлийн дараагаар 1.5 оноогоор хожсон юм. Тэрээр сул байсан ч тоглолтын төгсгөлд эргэн ирж чадсан. 
Хоёр дахь өрөг 
2 дахь өргийн дараа 
Зүо тоглолтын харьцааг 1-1 болгон тэнцүүлж чаджээ. Тэрээр 208 нүүдлийн дараа өрсөлдөгчөө буулгаж авсан байна. Зүо тоглолтыг маш сайхан эхлүүлж тоглолтын дунд үе хүртэл энэ давамгайллаа хадгалсан билээ. Туод цагаануудын дунд дайралт хийх сайхан боломж байсан ч гэлээ тэрээр алдаа гаргасан. Тэрээр тоглолтыг эргүүлэх ямар ч арга олоогүйгээр тоглолтоо дуусгажээ. 


LG цомын төлөөх тэмцээн 
LG цомын төлөөх тэмцээн нь Го-гийн ертөнцөд чухалд тооцогддог олон улсын тэмцээн. 1996 онд зохиогдож эхэлсэн ба шагналын сан нь 300 сая вон-оор хэмжигддэг юм. Хоёрдугаар байранд орсон тоглогч нь гэхэд л 100 сая вон авдаг байна. 32 тоглогч оролцдог ба үүнд 5 солонгос, 5 хятад, 4 япон, 1 тайвань тоглогч багтдаг ба үлдсэн нь өмнөх жилүүдийн ялагч нар болон хоёрдугаар байрныхан ордог байна. Тоглолт хасагдах журмаар явагддаг ба эцсийн тоглолт нь 3 өргөөр шийдвэрлэгддэг байна. Эл тэмцээнийг Солонгост толгой компани нь байдаг үндэстэн дамнасан корпораци болох алдарт LG Electronics ивээн тэтгэдэг билээ. Финалын тоглолтын цагийн хувьд 3 цаг, биёоми нь 40 секундээр 5 удаа байдаг юм.  

Та бүхэн энэхүү сонирхолтой тоглолтуудын өргүүдийг харахыг хүсвэл дараах линкээр орж сонирхоно уу. 

Орчуулсан: О.Дэчмаа