Friday, November 8, 2013

Оны шилдэг тамирчныг тодруулах санал асуулга эхэллээ

2013 оны Монголын Го-гийн Холбооны шилдэг тамирчин шалгаруулах санал асуулга эхлээд байна.
Санал асуулгыг 2013 оны 12-р сарын 06 өдрийн баасан гарагийг дуустал явуулах юм.

Уг санал асуулгад одоогоор 6 нэр дэвшигч бүртгэгдээд байна. Нийт 8 нэр дэвшигч гарч болох тул өөр хэн өрсөлдөх ёстойг е-мейлээр мэдэгдэнэ үү.

Та бүхэн санал өгөхдөө баруун доод буланд байрлах сонголт хийх цонхыг ашиглаарай.


Нэр дэвшигчдийн товч танилцуулга





Нэр дэвшигч-----Ц.Сансар
-БНСУ-ын Инчёон хотноо зохиогдсон Азийн Танхимын болон тулааны спортын 4-р наадамд амжилттай оролцсон.
-Японы Элчин сайдын нэрэмжит Цомын төлөө 10-р тэмцээнд 2-р байр
-Монгол дахь бизнес эрхлэгч Солонгос иргэдийн нийгэмлэгээс зохион байгуулсан Бадукын Олон улсын 2-р тэмцээнд амжилттай оролцсон
-БНСУ-ын Гуми хотноо зохион байгуулагдсан Ерөнхий сайдын нэрэмжит 8-р тэмцээнд зургаа тоглосноос гурав хожиж амжилттай оролцсон.
-Монголын Го-гийн Холбооны Цомын төлөө тэмцээнд түрүүлсэн
-Монголын Го-гийн Холбооны Лийг 2013 2-р байранд оров.


Нэр дэвшигч-----Ц.Оюутбилэг
-БНСУ-ын Инчёон хотноо зохиогдсон Азийн Танхимын болон тулааны спортын 4-р наадамд амжилттай оролцсон.
-Японы Элчин сайдын нэрэмжит Цомын төлөө 10-р тэмцээнд 1-р байр эзэлсэн.
-Монгол дахь бизнес эрхлэгч Солонгос иргэдийн нийгэмлэгээс зохион байгуулсан Бадукын Олон улсын 2-р тэмцээнд амжилттай оролцсон.
-Монголын Го-гийн Холбооны Цомын төлөө тэмцээнд 3-р байр эзэлсэн.
-Монголын Го-гийн Холбооны Лийг 2013 түрүүлэв.
-Монгол улсын аварга шалгаруулах Го-гийн тэмцээнд 3-р байр эзлэв



Нэр дэвшигч-----Р.Тунгалаг
-БНСУ-ын Инчёон хотноо зохиогдсон Азийн Танхимын болон тулааны спортын 4-р наадамд амжилттай оролцсон.
-Японы Элчин сайдын нэрэмжит Цомын төлөө 10-р тэмцээнд 3-р байр
-Монгол дахь бизнес эрхлэгч Солонгос иргэдийн нийгэмлэгээс зохион байгуулсан Бадукын Олон улсын 2-р тэмцээнд амжилттай оролцсон
-Монголын Го-гийн Холбооны Цомын төлөө тэмцээнд 6-р байр
--Монголын Го-гийн Холбооны Лийг 2013 4-р байранд оров.
-Монгол улсын аварга шалгаруулах Го-гийн тэмцээнд 2-р байр эзлэв.


Нэр дэвшигч-----А.Дэмбэрэлнямбуу
-БНСУ-ын Инчёон хотноо зохиогдсон Азийн Танхимын болон тулааны спортын 4-р наадамд амжилттай оролцсон.
-Японы Элчин сайдын нэрэмжит Цомын төлөө 10-р тэмцээнд 5-р байр
-Монгол дахь бизнес эрхлэгч Солонгос иргэдийн нийгэмлэгээс зохион байгуулсан Бадукын Олон улсын 2-р тэмцээнд 2-р байр
-Монголын Го-гийн Холбооны Цомын төлөө тэмцээнд 2-р байр
--Монголын Го-гийн Холбооны Лийг 2013 3-р байранд оров.
-Монгол улсын аварга шалгаруулах Го-гийн тэмцээнд түрүүлж Улсын аварга болов
-Спортын мастер цолны болзол хангав. 



Нэр дэвшигч-----Ц.Золжаргал
-Японы Элчин сайдын нэрэмжит Цомын төлөө 10-р тэмцээнд 6-р байр
-Монгол дахь бизнес эрхлэгч Солонгос иргэдийн нийгэмлэгээс зохион байгуулсан Бадукын Олон улсын 2-р тэмцээнд амжилттай оролцсон
-Япон улсын Сендай хотод болсон Сонирхогчийн Го-гийн Дэлхийн аварга шалгаруулах 34-р тэмцээнд 8 тоглосноос 3 хожиж амжилттай оролцсон
-Монголын Го-гийн Холбооны Цомын төлөө тэмцээнд 9-р байр


Нэр дэвшигч-----Э.Батболд
-Японы Элчин сайдын нэрэмжит Цомын төлөө 10-р тэмцээний дэд хэсэгт 1-р байр
-Монгол дахь бизнес эрхлэгч Солонгос иргэдийн нийгэмлэгээс зохион байгуулсан Бадукын Олон улсын 2-р тэмцээнд амжилттай оролцсон
-Монголын Го-гийн Холбооны Цомын төлөө тэмцээнд найм тоглосноос 3 хожлоор амжилттай оролцож тусгай шагнал авсан.
(10 настай, 2013 оны 5-р сараас эхлэн ГоКали клубт суралцаж байгаа)