Thursday, May 30, 2013

Миний нэр................. Ким Сон Юн

Нэр:  Ким Сон Юн [金成龍 , Kim Seongryong]  9Р

1976 оны 08-р сарын 12 өдөр төрсөн.
2003 онд мэргэжлийн 8Р болсон.
2004 онд Etland-ын цомын тэмцээнд шилдэгээр шалгарч 9Р болсон
2004 онд King of Kings тэмцээнд түрүүлж байв. Тэрээр сүүлийн үед тоглолтын тайлбарлагчаар ажиллаж байна. Түүнтэй КЖС гэх го-гийн серверээс хийсэн ярилцлагыг хүргэж байна.






9-дантай Ким Сон Юнтай хийсэн ярилцлага
Эх сурвалж: Гоама сэтгүүл дугаар 135
Source: Goama magazine, #135


Асуулт: Го-гийн хүчтэй олон серверүүд байхад та яагаад зөвхөн КЖС серверийг сонгон тоглохоор шийдсэн бэ?
Хариулт: Учир нь би бусад орны тоглогч нартай Англи хэлээр харилцаж тоглохыг хүссэн юм. Энэ нь англи хэлээ сайжруулах сайхан арга шүү дээ.


Асуулт: Та КЖС-ээр дамжуулан интернэтээр хичээл заахаар төлөвлөж байгаа юу? Аль эсвэл зүгээр л амралт маягаар тоглох уу?
Хариулт: Би зүгээр л өөрийн амралт маягаар тоглоно. Ямар ч хичээл заахгүй.


Асуулт: КЖС-д хэн таны хамгийн хүчтэй өрсөлдөгч вэ?
Хариулт: Би КЖС-ийн шинэ тоглогчдын нэг, тиймээс хэн энд хамгийн сайн нь вэ гэдгийг мэдэхгүй ш дээ.


Асуулт: Та КЖС-д Солонгосын бусад мэргэжлийн тоглогчдыг урьж тоглох уу?
Хариулт: Ихэнх Солонгосын мэргэжлийн тоглогчид Англи хэл дээрээ асуудалтай байдаг. Энэ нь магадгүй КЖС-д тэднийг урихад хэцүү байж болох юм.

Асуулт: КЖС-ийн хэрэглэгчтэй харилцах хэсгийг та юу гэж бодож байна вэ? Сайброро эсвэл Тайжемтай харьцуулж үзсэн үү? Танд тухтай байдаг уу?
Хариулт: Яахав бүгдэд нь сэтгэл хангалуун бас биш байна. Миний бодлоор КЖС системд илүү их сайжруулалт хэрэгтэй. Надад Бадукийн серверээс арван жилээр хоцрогдолтой явж байгаа юм шиг санагддаг.

Асуулт: 8-р дантай Ким Мюнг Ван tartrate гэдэг нэрээр тоглодог. Тэрээр манай КЖС-ийн домог ба манай од тоглогчдыг бүгдийг нь хождог.Тэр бараг л ялагдаж үзээгүй. Та одоогийн түвшингээ хэд гэж бодож байна вэ? Та Ким-ээс илүү юу мөн тэрний амжилтыг давтах уу?
Хариулт: Тэрний амжилтыг давтана гэдэг амар зүйл биш байх гэж бодож байна.


Асуулт:Та хэдэн жилийн өмнө цол эзэмшиж байсан. Та одоо  шинээр цол авахаар ажиллаж байгаа  юу?
Хариулт: Үгүйдээ. Би өмнөх шигээ тэгж шаргуу бэлдээгүй байна.  Би тайлбарлагчийнхаа карьерт бүх анхаарлаа хандуулж байгаа болохоор өмнөх шигээ шаргуу хичээллэхээ больсон. Мөн ихэнх цагаа Англи хэл сурахад зарцуулж байгаа.

Асуулт: Та бидэнд Тайжим, Сайброро зэрэг бусад серверт тоглодог нэрээ хэлж болох уу?
Хариулт: Яг одоогийн байдлаар КЖС-с өөр хаана ч тоглоогүй байна. Би бусад серверт тоглохгүй их удсан байна.  .

Асуулт: Онлайнаар тоглоно гэдэг өрсөлдөгчтэйгөө нүүр тулж  жинхэнэ хөлөг дээр тоглохоос хэцүү юу?
Хариулт: Жинхэнэ хүнтэй хөлөг дээр тоглоно гэдэг онлайнаар тоглосноос хамаагүй амар шүү.


Асуулт: Ихэнх Европын сонирхогчид мэргэжлийн тоглогчдоор го заалгаж хичээллэх  боломж бололцоо бага байдаг. Тэдний Го-гоо сайжруулахад ямар зүйл хийх хэрэгтэй талаар та юу хэлэх вэ?
Хариулт: Бадук сурахад мэргэжлийн тоглогчдоор заавал заалгах шаардлагатай гэж би бодохгүй байна. Өөрийн чадвараа сайжруулах хамгийн сайн арга нь өөрөөсөө сайн тоглогчдын өргийг дахин дахин үзэх хэрэгтэй гэж би боддог.

О.Дэчмаа