Холбооны цомын төлөө Хос тоглолтын анхдугаар тэмцээн 2015 оны 12-р сард болно. Уг тэмцээнд 2015 оны Улсын аварга, Холбооны цом, Японы элчин сайдын цомын тэмцээнээр рейтингээ шинэчлэн бодуулсны дараах байдлаар тогтоосон рейтингээр эрэгтэй эхний 8 байр, эмэгтэй эхний 8 байр оролцох эрхээ авах юм. Уг тэмцээн нь Дэлхийн хос тоглолтын Холбоонд бүртгэлтэй болж байгаагаараа онцлогтой бөгөөд уг тэмцээнд зориулж дурсгалын зүйлс илгээх юм. Нийт тамирчид шилдэг эхний наймд багтахын төлөө бэлтгэл сургуулилтаа эхлүүлээрэй.
Showing posts with label мэдээ. Show all posts
Showing posts with label мэдээ. Show all posts
Thursday, September 10, 2015
Thursday, February 20, 2014
18 дахь удаагийн LG-ийн цомын төлөөх тэмцээний аварга нь хэн байв?
Туо Шиаши-гийн хамгийн анхны олон улсын хэргэм
![]() |
| Туо Шиаши |
18 дахь удаагийн LG-ийн цомын төлөөх тэмцээний сүүлчийн өрөг 2014 оны 2-р сарын 13-ны өдөр Солонгосын Сөүлийн их сургуулийн байранд болсон билээ.
Туо Шиаши (3p) Зоу Рүйяан (9p)-ийг 2-1-ээр буулгаж авсан юм. Энэ нь Туо Шиаши-гийн хамгийн анхны олон улсын хэргэм авсан тоглолт байлаа. Хятадын зэрэг цолны холбооноос Туо-г одоо 9p буюу мэргэжлийн 9 дантай болгох хэрэгтэй гэж нэрийг нь дэвшүүлсэн байна.
Sunday, February 9, 2014
Panda-IGS монгол хэл дээр боллоо
Интернэтээр го тоглох http://pandanet-igs.com/ сервэр монгол хэл дээр боллоо. Уг сайтын GoPanda2 Client хэсгээс WINDOWS дээр дарахад автоматаар татагдана. Нэвтрэх нэр нууц үгээ хийсний дараа Preferences хэсгээс монгол хэлийг сонгоод програмаа унтраагаад асаана. Та бүртгэлгүй бол ЭНД дарж бүртгэлтэй болоорой. Бүртгэлтэй байсан хүмүүс доорхи зааврын дагуу шинээр суулгаж авахыг зөвлөж байна.
Monday, January 27, 2014
Инсейгийн талаар дурьдахад
- Инсей гэж юу вэ?
Инсей гэдэг нь Японд хэрэглэгддэг нэр ба энэ нь мэргэжлийн тоглогч болохын тулд хичээллэж буй хүмүүсийг хэлдэг байна. Го-гийн инсейг жил бүр зохион явуулдаг мэргэжлийн тоглогчдын тэмцээний үеэр тодруулдаг юм.
- Яаж инсей болох вэ?
Энэ хүсэлтийг Хятад, Солонгос, Тайвань мөн Хойд Солонгосоос бусад улсын инсей болох хүсэлтэй тоглогчид Nihon-Ki-in гаргасан дараах зааврын дагуу ирүүлэх боломжтой юм.
1.
Nihon Ki-in гаргасан зааврын дагуу хүсэлт илгээх хэрэгтэй.
(i)
Хүсэлт (Application)
(ii)
Сүүлийн гурван тоглолтын бичлэг (Инсей-ийн багшаар хянуулсан байх хэрэгтэй).
Жич: Тоглолтынхоо бичлэгийг илгээхдээ тулааны оргил үеийг харуулсан байх хэрэгтэй. Тэр өргөнд та хожсон эсвэл хожигдсон чинь чухал биш юм. Харин хэн цагааныг авч тоглосон, хэн нь харыг авч тоглосоныг нь бичихийн ялдамд он сарыг нь мөн тэмдэглэх хэрэгтэй.
(iii)
Танай улсын Го-гийн холбоонд өгөх зөвлөмж: Хүсэлтийг хүлээн авах нөхцөлүүд
(a)
Хүсэлт илгээх үедээ заавал 25 эсвэл түүнээс доош настай байх ёстой.
(b)
Японд хувийн найдвартай батлан даагчтай байх ёстой.
(c)
Тухайн хүний Японд амьдрах болон суралцах хугацаандаа хэрэглэх зардлын мөнгийг баталгаажуулсан банкны сертификат.
(d)
Таны Японд амьдрах сууцны эзнээр (эрэгтэй эсвэл эмэгтэй) энэхүү хүсэлт(application) нь баталгаажсан байх.
(Nihon Ki-in нь таны амьдрах байрлах газрыг хайж өгөхгүй мөн батлан даагч).
2.
Удирдах зөвлөлийн шалгалт
Энэ нь 1 (i), (ii) болон (iii)-ийн шаардлагуудыг хангасан эсэхийг шалгах болно.
3.
Визний өргөдөл мэдүүлэх
Хүсэлт хүлээн зөвшөөрөгдсөн тохиолдолд та өөрийн улсынхаа Японы элчин сайдын яаманд ирж Сонгогдсон эрхийн бичиг (Certificate of Eligibility) болон пасспортын хамт өгнө үү.
4.
Nihon Ki-in-д шалгалтын болон элсэлтийн төлбөрийг шилжүүлэх.
Эхний жил нийдтээ 250,000 орчим иен шаардлагатай. Энэ зардал дээр нэмэгдээд сургалтын зардал орно. (2008 оноос хойш энэ зардал нэмэгдсэн юм)
5.
Японд ир, тэгээд дараа нь Инсей-гийн гараагаа эхэлнэ дээ.
Илүү их мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар захидал илгээгээрэй.
e-mail:'overseasdept@nihonkiin.or.jp'
Эх сурвалж:
http://www.nihonkiin.or.jp/english/insei.htm
Орчуулсан: О.Дэчмаа
Хүүхдүүд Японд болох Дэлхийн аваргад явна
2014 оны 10-р сард зохиогдох Го-гийн Хос тоглолтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох орныг энэ оны 5-р сард зарлах юм. Улс орнууд хоёр жилд нэг удаа оролцдог бөгөөд манай улс 2006,2008,2010,2012 онуудад оролцож ирсэн түүхтэй билээ. Энэ уламжлал дагуу Монгол улс 2014 онд оролцох эрхийг авах учиртай. Хэрэв энэ эрхийг уламжлал ёсоор манай улсад олговол шинэ залуу үеэ дэмжиж хүүхдүүдээс (урьдчилсан байдлаар удахгүй нас зарлана) нэг эрэгтэй нэг эмэгтэйг сонгон шалгаруулж оролцуулах юм. Сонгон шалгаруулалтыг 4-р сарын сүүл орчимд хийх ба нийт тамирчин хүүхдүүддээ сонгон шалгаруулалтад бэлтгэлтэй байж амжилттай оролцон эрх авч Дэлхийн аваргад явахыг хүсэж байна.
Saturday, December 14, 2013
Friday, December 6, 2013
Монголын Го-гийн Холбооны 2013 оны шилдэг тамирчин тодорлоо
Монголын Го-гийн Холбооны 2013 оны шилдэг тамирчнаар санал асуулгын 41%-ийг авсан Ц.Оюутбилэг тодорлоо. Ц.Оюутбилэг нь 2013 онд дараах тэмцээнүүдэд өндөр амжилт үзүүлжээ.
-БНСУ-ын Инчёон хотноо зохиогдсон Азийн Танхимын болон тулааны спортын 4-р наадамд амжилттай оролцсон.
-Японы Элчин сайдын нэрэмжит Цомын төлөө 10-р тэмцээнд 1-р байр эзэлсэн.
-Монгол дахь бизнес эрхлэгч Солонгос иргэдийн нийгэмлэгээс зохион байгуулсан Бадукын Олон улсын 2-р тэмцээнд амжилттай оролцсон.
-Монголын Го-гийн Холбооны Цомын төлөө тэмцээнд 3-р байр эзэлсэн.
-Монголын Го-гийн Холбооны Лийг 2013 түрүүлэв.
-Монгол улсын аварга шалгаруулах Го-гийн тэмцээнд 3-р байр эзлэв
-Улсын аварга шалгаруулах багийн тэмцээнд 1-р байр эзлэв.
Sunday, December 1, 2013
Го-гийн тухай кино Солонгосын кино "Чулуу"
Танхай залуусын нэг өөрийн амьдралаа шинээр олж авахыг хүсдэг. Амьдрал бол Го-той адил юм хамгийн эхний нүүдлээ зөв хийхийг ухаарч буй тухай киноны трейлэрийг толиуулж байна.
Friday, November 8, 2013
Оны шилдэг тамирчныг тодруулах санал асуулга эхэллээ
2013 оны Монголын Го-гийн Холбооны шилдэг тамирчин шалгаруулах санал асуулга эхлээд байна.
Санал асуулгыг 2013 оны 12-р сарын 06 өдрийн баасан гарагийг дуустал явуулах юм.
Уг санал асуулгад одоогоор 6 нэр дэвшигч бүртгэгдээд байна. Нийт 8 нэр дэвшигч гарч болох тул өөр хэн өрсөлдөх ёстойг е-мейлээр мэдэгдэнэ үү.

Та бүхэн санал өгөхдөө баруун доод буланд байрлах сонголт хийх цонхыг ашиглаарай.
Нэр дэвшигч-----Ц.Сансар
-БНСУ-ын Инчёон хотноо зохиогдсон Азийн Танхимын болон тулааны спортын 4-р наадамд амжилттай оролцсон.
-Японы Элчин сайдын нэрэмжит Цомын төлөө 10-р тэмцээнд 2-р байр
-Монгол дахь бизнес эрхлэгч Солонгос иргэдийн нийгэмлэгээс зохион байгуулсан Бадукын Олон улсын 2-р тэмцээнд амжилттай оролцсон
-БНСУ-ын Гуми хотноо зохион байгуулагдсан Ерөнхий сайдын нэрэмжит 8-р тэмцээнд зургаа тоглосноос гурав хожиж амжилттай оролцсон.
-Монголын Го-гийн Холбооны Цомын төлөө тэмцээнд түрүүлсэн
-Монголын Го-гийн Холбооны Лийг 2013 2-р байранд оров.
-Монголын Го-гийн Холбооны Лийг 2013 2-р байранд оров.
Нэр дэвшигч-----Ц.Оюутбилэг
-БНСУ-ын Инчёон хотноо зохиогдсон Азийн Танхимын болон тулааны спортын 4-р наадамд амжилттай оролцсон.
-Японы Элчин сайдын нэрэмжит Цомын төлөө 10-р тэмцээнд 1-р байр эзэлсэн.
-Монгол дахь бизнес эрхлэгч Солонгос иргэдийн нийгэмлэгээс зохион байгуулсан Бадукын Олон улсын 2-р тэмцээнд амжилттай оролцсон.
-Монголын Го-гийн Холбооны Цомын төлөө тэмцээнд 3-р байр эзэлсэн.
-Монголын Го-гийн Холбооны Лийг 2013 түрүүлэв.
-Монгол улсын аварга шалгаруулах Го-гийн тэмцээнд 3-р байр эзлэв
-Монголын Го-гийн Холбооны Лийг 2013 түрүүлэв.
-Монгол улсын аварга шалгаруулах Го-гийн тэмцээнд 3-р байр эзлэв
Нэр дэвшигч-----Р.Тунгалаг
-БНСУ-ын Инчёон хотноо зохиогдсон Азийн Танхимын болон тулааны спортын 4-р наадамд амжилттай оролцсон.
-Японы Элчин сайдын нэрэмжит Цомын төлөө 10-р тэмцээнд 3-р байр
-Монгол дахь бизнес эрхлэгч Солонгос иргэдийн нийгэмлэгээс зохион байгуулсан Бадукын Олон улсын 2-р тэмцээнд амжилттай оролцсон
-Монголын Го-гийн Холбооны Цомын төлөө тэмцээнд 6-р байр
--Монголын Го-гийн Холбооны Лийг 2013 4-р байранд оров.
--Монголын Го-гийн Холбооны Лийг 2013 4-р байранд оров.
-Монгол улсын аварга шалгаруулах Го-гийн тэмцээнд 2-р байр эзлэв.
Нэр дэвшигч-----А.Дэмбэрэлнямбуу
-БНСУ-ын Инчёон хотноо зохиогдсон Азийн Танхимын болон тулааны спортын 4-р наадамд амжилттай оролцсон.
-Японы Элчин сайдын нэрэмжит Цомын төлөө 10-р тэмцээнд 5-р байр
-Монгол дахь бизнес эрхлэгч Солонгос иргэдийн нийгэмлэгээс зохион байгуулсан Бадукын Олон улсын 2-р тэмцээнд 2-р байр
-Монголын Го-гийн Холбооны Цомын төлөө тэмцээнд 2-р байр
--Монголын Го-гийн Холбооны Лийг 2013 3-р байранд оров.
-Монгол улсын аварга шалгаруулах Го-гийн тэмцээнд түрүүлж Улсын аварга болов
-Спортын мастер цолны болзол хангав.
--Монголын Го-гийн Холбооны Лийг 2013 3-р байранд оров.
-Монгол улсын аварга шалгаруулах Го-гийн тэмцээнд түрүүлж Улсын аварга болов
-Спортын мастер цолны болзол хангав.
Нэр дэвшигч-----Ц.Золжаргал
-Японы Элчин сайдын нэрэмжит Цомын төлөө 10-р тэмцээнд 6-р байр
-Монгол дахь бизнес эрхлэгч Солонгос иргэдийн нийгэмлэгээс зохион байгуулсан Бадукын Олон улсын 2-р тэмцээнд амжилттай оролцсон
-Япон улсын Сендай хотод болсон Сонирхогчийн Го-гийн Дэлхийн аварга шалгаруулах 34-р тэмцээнд 8 тоглосноос 3 хожиж амжилттай оролцсон
-Монголын Го-гийн Холбооны Цомын төлөө тэмцээнд 9-р байр
Нэр дэвшигч-----Э.Батболд
-Японы Элчин сайдын нэрэмжит Цомын төлөө 10-р тэмцээний дэд хэсэгт 1-р байр
-Монгол дахь бизнес эрхлэгч Солонгос иргэдийн нийгэмлэгээс зохион байгуулсан Бадукын Олон улсын 2-р тэмцээнд амжилттай оролцсон
-Монголын Го-гийн Холбооны Цомын төлөө тэмцээнд найм тоглосноос 3 хожлоор амжилттай оролцож тусгай шагнал авсан.
(10 настай, 2013 оны 5-р сараас эхлэн ГоКали клубт суралцаж байгаа)
Friday, August 23, 2013
Го-гийн тухай баримтат кино-2
Gogameguru.com сайтаас толилуулж буй уг кино нь PLAY MORE GO төслийн хүрээнд хийгдэж буй хоёр дахь кино юм.
Thursday, August 15, 2013
Го-гийн тухай баримт кино-1
Gogameguru.com сайтаас толилуулж байгаа уг кино нь PLAY MORE GO төслийн хүрээнд хийгдэж байгаа анхны кино юм.
Saturday, August 3, 2013
Го-гийн мэдээ: Lee Younggu vs Iyama Yuta – 18th LG Cup
Энэ удаад та бүхэндээ www.gogameguru.com сайтийн Go Commentary буюу Го-гийн тойм сэдвийн дор нийтлэгддэг Го-гийн тайлбарлагч Юонгил Ан-ы бичсэн нэгэн нийтлэлийг хүргэж байна.
18 дахь удаагийн LG-ийн цомын тэмцээн: Ияама Юта-гийн эсрэг Ли Юонгу
Зүүн гар талаас Ли Юонги, баруун талд Ияама Юта
Энэ тоглолт нь Ияама Юута болон Ли Юонгу хооронд болсон 18 дахь удаагийн LG-ийн цомын төлөөх тэмцээний 16 дахь үеийн тоглолт билээ.
Ияама Юта
Ияама Юта нь 9-р дантай Японы номер нэг тамирчин юм. Тэр одоогоор Японы үндсэн долоон цол хэргэмээс тавыг нь хүртээд байгаа билээ. Тиймээс тэр бараг л өөрийн орондоо дийлдэшгүй нь болоод байгаа юм.
Тэрээр дотоодын маш олон тэмцээнд удаа дараалан оролцсон болохоор олон улсын тэмцээнд оролцохоо түр хойшлуулсан боловч энэ тэмцээнээс эхлэн эргэн олон улсын тэмцээнд оролцож эхэлсэн.
Тэр энэ тэмцээнд 32-р тойрогт Хятадын 3-р дантай Зиан Тао-д ялагдсан боловч олон мянган Японы хөгжөөн дэмжигчид нь түүнийг олон улсын тэмцээнүүдэд өндөр амжилт үзүүлээсэй хэмээн хүсэж байна.
Ли Юонгу
Ли Юонгу нь 9-р дантай. Одоогоор Солонгостоо 14-т бичигддэг тамирчин юм. Тэр 2011 онд зохиогдсон 7 дахь удаагийн Price Information Cup-д түрүүлсэн юм. Энэ нь түүний анхны тэмцээн байсан ба түүнээс хойш ямар ч тэмцээнд түрүүлээгүй юм.
Тэрээр саяхан албан хүчээр тэнгисийн цэргийн флотод албаа хааж дуусгасан 9-р дантай Вон Сеонжинийг энэ тэмцээнд хожсон нь азтай хэрэг болсон юм.
Ли нь 32-р тойрогт Тайванийн цорын ганц төлөөлөгч болох 8-р дантай Шиао Зиэнхао-г ялсан.
Энэ тэмцээн нь энэ хоёрын хувьд анхны хамтдаа оролцож байгаа албан ёсны тэмцээн бөгөөд 2007 онд тэд International Rookies /Шинэ тоглогч нарт зориулсан олон улсын тэмцээн/ гэх тэмцээнд орж байсан билээ. Тэр үед Ли Юонгу нь хожиж байсан хэдий ч түүнээс хойш багагүй хугацаа өнгөрчээ.
Нийтэлсэн Юонгил Ан
Эх сурвалж: gogameguru.com
Орчуулсан О.Дэчмаа(5к)

Thursday, August 1, 2013
Sunday, July 28, 2013
Thursday, July 25, 2013
U.S. Go Congress болох гэж байна
2013 оны Америк-Го Конгресс энэ оны 8-р сарын 3-11 өдрүүдэд Такома хотод болох гэж байна. Уг Конгрессийн үеэр 18 төрлөөр Го-гийн тэмцээн болох юм. Үүний нэг нь АНУ-ын аварга шалгаруулах U.S OPEN болох ажээ. Хүүхэд эмэгтэйчүүдэд зориулсан тэмцээн болон 13*13, 9*9 хөлөг дээр тэмцээн болохоос гадна дуу, шүлгийн уралдаан хүртэл болох юм байна. Конгрессийн сүүлийн өдрүүдэд хамгимйн хүчтэй 16 тоглогч нарын дунд болохоос гадна АНУ-ын Хотуудыг Лийгийн тэмцээний төгсгөлийн шат болох юм. Хятад, Япон, Солонгосоос олон мэргэжлийн тамирчид ирж мэдлэг туршлагаа хуваалцах юм байна. Тус тэмцээний талаар та энд дарж үзнэ үү.
эх сурвалж intergofed.org
Friday, May 3, 2013
Го-гийн сервер монгол хэл дээр болно
Олон улсын Го-гийн интернэт сервер болох PANDА Internet Go Server-ийг монгол хэл дээр болгох ажил эхлээд байна. Уг сервер монгол хэл дээр болсноор шинээр суралцагчид болон нийт тоглогчид эх хэл дээрээ байгаа Го-гийн серверээр дамжуулан бусад орны тоглогчидтой тоглох, тэмцээнд оролцох, хичээл үзэх таатай боломж нээгдэж байгаа юм. Цаашид уг серверээр дамжуулан бусад улсын баг, тамирчидтай нөхөрсөг тоглолт хийх, тэмцээн зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Европын 57-р Го Конгресст оролцоно уу
Европын аварга шалгаруулах тэмцээн. Европын Го-гийн 30 орчим холбоодын албан уулзалт зэргээс бүрдсэн өргөн цар хүрээтэй арга хэмжээ юм. Манай улсаас го тоглогч нас хүрэгсэд, хүүхдүүд, албаны хүмүүс оролцох боломжтой.
Хэзээ: 7-р сарын 27-----8-р сарын 11 өдөр
Уг чуулган хугацааны хувьд гурван хэсгээс бүрдэнэ. Сонгосон хэсэгтээ оролцож болно.
Эхний долоо хоног—хагас бүтэн сайн—сүүлийн долоо хоног
Хаана: Unieversity of Warmia and Mazury, Olsztyn хот, Польш улс

Чуулга уулзалтын тухай
Уг чуулга уулзалтад Европын 30 орчим улсын 1000 орчим төлөөлөгчид оролцоно. Го хүчтэй хөгжсөн Солонгос, Япон, Хятад улс хүндэт зочноор уригдсан бол мөн Монгол улс оролцох урилгыг албан ёсоор хүлээн аваад байна.
Уг хурлын үеэр Го-гийн олон тэмцээн болохоос гадна Го-гийн хамгийн хүчтэй програмууд аваргаа ашлгаруулна. Мөн Го-г шинжлэх ухаан талаас судалсан эрдэм шинжилгээний бага хурал болно.
Хэн оролцох боломжтой вэ?
Насанд хүрсэн го тоглогч /зэрэг хамааарахгүй/
Го тоглогч хүүхдүүд /зэрэг хамааарахгүй/
Го-гийн програм зохиогчид
Албаны хүмүүс
Тэмцээнүүд
EGF class A
10 үе тоглоно
4d+: 2.5 цаг + 1 минут бёо-ёми
3k - 3d: 2 цаг+ 45 секунд бёо-ёми
4k-: 1.5 цаг + 30 секунд бёо-ёми
macmahon системээр зэргийн ялгааны чулуу тавихгүй тоглоно.
Япон дүрмээр +6,5 комитой
Эхний 7 тойргийн дараа Европын иргэншилтэй эхний 8 тоглогч финалын тоглолт хийнэ. Шагнал: Шагналын нийт сан 20000 евро
European Champion: 2500 euro
2nd place: 1500 euro
3rd place: 1000 euro
Мөн хүүхдийн тэмцээн зохион байгуулагдана. Багийн, хосын, түргэн тоглолтын зэрэг бусад 12 төрлийн тэмцээнийг ЭНД дарж үзнэ үү.
Байр сууц, буудлын талаар ЭНД
Визний талаар энд /Шенгений виз авна/
Хоол хүнсний талаар энд
БҮРТГЭЛИЙН ТАЛААР ЭНД
Замын зардал: Улаанбаатар-Москва-Варшав онгоцоор, Варшав-Олсзтин автобус галт тэрэгээр
Сонирхсон асуултаа 89184918 утаснаас, info@gomgl.org хаягаар лавлана уу
Saturday, April 13, 2013
АЗИЙН ТАНХИМЫН БОЛОН ТУЛААНЫ СПОРТЫН 4-Р ИХ НААДАМ
Тоглолтын талаар Нэр: Азийн танхимын болон тулааны спортын 4-р Их наадам
Газар: Солонгосын Инчеон хот
Зохион байгуулагч: Азийн тоглолтыг 2014 онд Инчеонд зохион байгуулах хороо
Оролцогчид: Тамирчид, албаны хүмүүс-2400
Хэвлэл мэдээлэл: 1000 хүн
Уригдсан зочид: 540 хүн
Шүүгч: 460 хүн
Төрөл: Бильяард, Боулинг, Шатар, Го, Е-Спорт, Бүжгийн спорт, Футзал, Кабади, Кикбокс, Мутай, Кураш, Богино зайн сэлэлт
Үйл явдал. Нээлт Хаалтын ажиллагаа, Бамбар асаах ёслол, Соёлын хөтөлбөрүүд, Олон улсын хэмжээний уулзалтууд
Го-гийн тэмцээний дүрэм
Saturday, March 30, 2013
Өсвөрийн Го-гийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн -2013
Monday, March 18, 2013
Европын Өсвөрийн Го-гийн аварга шалгаруулах тэмцээн
Европын Өсвөрийн Го-гийн аварга шалгаруулах тэмцээн 3-р сарын 8-10 өдрүүдэд Унгарын Будапешт хотноо болж өнгөрлөө. 12,16,20 гэсэн гурван насны ангилалаар явагдсан уг тэмцээнд зүүн Европынхон уламжлал ёсоор дахин давамгайлжээ. 20 хүртэл насанд Словакын аварга Павол Лизи-6дан түрүүлсэн бол Израйлийн Али Жабарин-6дан, Чехийн Лукас Подпера-6 дан, Оросын Александр Вашуров-5дан, Германы Йонас Велтике-4дан, Чехийн Франчесик Цага нар дарааланг оржээ. Энэ насанд нийтдээ 10 улс орсон байна.